Б.Жаргалсайхан: Урнаад хайртай гэдгээ батлахын тулд давс идэж байлаа

2012/04/18
Share |
Хүмүүс: Жаргалсайхан | 
Б.Жаргалсайхан: Урнаад хайртай гэдгээ батлахын тулд давс идэж байлаа

Монголчуудын дунд авъяас билэгээрээ үргэлж хүндлэгддэг, урлагийн гэр бүлийн тэргүүн, олноо “Хасар” Жагаа хэмээн алдаршсан нэгэн эрхэмтэй ярилцлаа. Энэ бол МУГЖ Бэх-очирын Жаргалсайхан юм.

- Та чинь 1964 оны луу жилтнүүдийн нэг. Багадаа үндэсний бөхөөр барилдаж, уралдаан тэмцээнд оролцож байсан гэдэг. Яриагаа эндээс эхэлбэл зүгээр юм уу?
- Тийм ээ, би луу жилтнүүдийн нэг л дээ. Пионерийн ордны бөхийн дугуйланд явдаг байлаа. Монгол улсын гавъяат дасгалжуулат Очирын Цэрэндагва багшийнхаа удирдлагад зургаан жил орчим бэлтгэл сургуулилт хийсэн.

- Үндэсний бөхөөр дагнаж хичээллэдэг байв уу?
- Үндэсний болоод чөлөөт бөхөөр бэлтгэл хийдэг байсан. Үеийнхэн дотроосоо Ц.Баярсайхан заан бид хоёр нэг дугуйлангийнх юм. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, том П.Сүхбат гарьд гээд бусад маань тус тусдаа л бэлтгэл хийцгээдэг байв. Луу жилтнүүдтэйгээ би одоо хэр нь дотны найз нөхөд. Тэд багад үзүүлсэн бөхийн амжилтыг минь чамлалгүй урам зориг өгч, үргэлж дурсч, урлагийн хүн гэж харахаасаа илүүтэйгээр бөхийн спортод хамт хөл тавьснаараа найзархдагт нь баярладаг юм аа.

- Он жавуудаа унагаж л явсан биз дээ?
- 1981 оны өсвөрийн улсын аваргаар манайхан тал талаас бүгд ирж барилдсан юм. Эхний өдөр нэг хүн 11 удаа барилдахад би ганцаараа босоо байлаа. Бусад хүүхдүүд доод тал нь хоёроос гурван унаатай байсан. Гай газар доороос гэгчээр эхний өдрийн барилдаан дуусах үед тохойгоо мултлаад, бүр эргүүлээд хаячихсан юм. Тэгээд хоёр дахь өдөр барилдаж чадаагүй. Сүүлийн барилдаанд том П.Сүхбат гарьдтай таарснаа сайн санадаг. 1969 онд байх аа, хоёр “Мөнх” аварга удаан барилдлаа гээд хасагдсан байдаг шүү дээ. Түүн шиг П.Сүхбат бид хоёр их удсан. Манай хүн Налайхаас ирж барилдаж байв. Хоёр гарынхаа шуунд тун бяртай даа.

- Та тэгээд П.Сүхбат гарьдыг яаж давав?
- Удаж удсаны дараа нэг муу тойгдохоо аядаад давж байсан даа. Бага балчир насандаа бөхийн спортоор хичээллэсэн минь амьдралд маш том сургууль болсон гэж боддог. Ухаандаа, эр хүнийхээ хувьд тэсвэр хатуужилтай, дээр нь биеийн галбир төрх сайхан, бие чангатай болдог. Мөн амьдрахуйн ухаан ч суулгасан.

- Сонирхож асуухад, улсын наадамд зодоглож байв уу?
- Зодоглож байсаан. Есдүгээр ангиа төгссөнийхөө зун барилдлаа. Нэгийн даваанд цэрэгтэй таарлаа. Удаж төвдсөнгүй дор нь хаячихлаа. Хоёрын даваанд аль аймгийнх байсныг нь санадаггүй юм, хөдөөнөөс ирж барилдсан аймгийн цолтонтой таарлаа. Бас л давчихав. Ингээд гурвын даваанд аманд очиж байгаа юм.

- Хэнд амлуулав?
- Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан Дамбажавын Цэнд-Аюуш гуай амласан. Мань хүн тэр жил Д.Дамдин аваргаар заан болсон байх шүү.

- Бөхийн спортоо орхиод урлагийн зам мөр хөөсөн түүхээсээ сонирхуулаач?
- Наадах чинь бас их сонин юм. Тухайн үед Төмөр замын тэмцээн гэж болдог байлаа. Чөлөөтийнхөн оролцдог. Ц.Баярсайхан заан бид тэрхүү тэмцээнд оролцохоор “Залуучууд” зочид буудалд байрлаж байв. Тэгтэл арван жилийн нэг найз маань ирээд Москвагийн Театр урлагийн дээд сургуульд жүжигчин шалгаруулж авна гэнэ. Бие хаатай, өндөр нуруулаг хүүхдүүд байвал сайн гэнэ. Чи л таарах юм шиг санагдаад байна, бушуухан очиж шалгалт өг гэв. Нөхрийн саналыг эхэндээ огтхон ч хүлээж авсангүй. Чөлөөтийн тэмцээн бодогдоод байж байхад юун театр урлагийн сургууль байсан нь мэдээж л дээ. Тэгтэл өнөө нөхөр маань “Чи ямар сонин юм бэ, “Алтан” Москва үзэх боломж нээлттэй байна шүү дээ” гэдэг юм. Нээрээ ч юу билээ, “Алтан” Москва үзчих юм бол мөн сайхан аа гэсэн бодол төрлөө. Найз Сүхээгээ дагаад Драмын театрт хүрээд очив. Хүүхдүүд олноороо дугаарлачихсан байна.

- Шалгалтыг нь ямар хүмүүс авч байсан бол?
- Одоогийн ардын жүжигчин Намсрайн Сувд, Ц.Гантөмөр нарын нэртэй жүжигчид, Соёлын яамны мэргэжилтнүүд, театрын уран бүтээлчид гээд олон хүн байсан. Шалгалтад нь тэнцлээ. “Алтан” Москва үзэхээр боллоо гээд бөөн баяр. Өнөө театр урлагийн сургуулиа бол бодохгүй байгаа юм. Ингээд 1982 онд Эрхүүд хэлний бэлтгэлд очлоо. Тэнд нэг жил болоод сургуульдаа очсон. Очсон өдрөө л Уугий бид хоёр Улаан талбай гарч хамтдаа зургаа авахуулж байв.

- Г.Урнаа эгчтэй юу?
- Тийм ээ, бид хоёр чинь Эрхүүгийн хэлний бэлтгэлд хамт сурч байсан. Тэнд танилцаад үерхэж эхэлсэн юм.3ba1829aa90e67b6big

- Гэргий тань хаанахын хүн бэ?
- Хотынх. Аав нь бол Дорнод аймгийн хүн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Гүрбазар гэж хүн байсан даа.

- Дурлалын түүхээсээ яривал урт яриа болох нь мэдээж. Нэг зүйлийг асуухад, та хайртай гэдгээ баталж байгаа нь тэр гээд давс идсэн гэдэг?
- (Инээв). Үнэн, үнэн. Тэр чинь ингэсэн юм. Эрхүүгийн бэлтгэлд байхад болсон зүйл л дээ. Цайны газар хамтдаа хоол идээд сууж байтал Уугий “чи надад хайртай гэдгээ ямар нэгэн зүйлээр батал” гэдэг юм. Хартал ширээн дээр савтай давс байна. Түүнээс амны том халбагаар хутгаад явуулчихгүй юу. Хахаж цацаад, нус нулимстайгаа холилдоод сүйд болсон. Тэгж л хайртай гэдгээ баталж байлаа даа. Гэргийтэйгээ анх үерхэж нөхөрлөснөөс хойш 27 жил болж байна. Албан ёсоор хуримаа хийгээд 25 жил болж байна.

- Дээд сургуульд байхдаа найз бүсгүйнхээ хажуугаар орос охидод нүд унагах явдал гарч байв уу?
- Өө, тийм зүйл үнэндээ байсангүй. Би чинь их хөдөлгөөнтэй, сахилгагүй оюутан байлаа. Банди нартай барилдана, ноцолдоно. Тэгж байхад Уугий энд тэндээс гараад ирэх л юм бол томоотой болчихдог байв. Их л дурлаж байсны илэрхийлэл тэр байх даа. Би чинь ангийнхаа хамгийн хөөрхөн охинтой үерхэж, улмаар гэр бүл болсон хүн. Театр урлагийн дээд сургуульд биднийг хүлээж авсан ангийн багш “Та хэд Урнаагаа л хайрлаж яваарай. Энэ охин л цахиур хагална шүү” гэж захидаг байв. Тэгээд яахав, алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр миний бие ч гэсэн олны хайртай жүжигчдийн нэг болсон болов уу.

- Сүүлийн үед таныг гэр бүлээсээ салж байгаа, залуу бүсгүйтэй ханилж байгаа гэсэн яриа гарах боллоо?
- Тийм ээ, нэг шуугиан гараад байгааг дуулсан. Энгийн хүмүүс уулзаад залууст үлгэр дуурайл болсон сайхан гэр бүл, урлагийн шилдэг хосууд, гэтэл яагаад янз бүрийн яриа гарах болов оо гэж асуудаг. Ер нь хүмүүс намайг Уугийгаас тусдаа байгаа, залуу бүсгүйтэй ханилсан гэж ойлгоод байгаа юм шиг байна лээ. Гэвч тийм зүйл байхгүй, байх ч ёсгүй. Үүнийг бол би харин ч нэг бардам хэлнэ шүү.

- Аав,  ээжийнхээ талаар ярихгүй юу. Аль нутгийн юу хийдэг хүмүүс байв?
- Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул хүмүүс байлаа. Ээж маань насаараа тогооч хийсэн хүн. Аав бол сэхээтэн хүний хүүхэд. Өвөө минь Гомбожав гэдэг номтой хүн байсан. Би чинь айлын отгон хүүхэд шүү дээ. Дээрээ нэг эгч нэг ахтай. Багадаа барилдаж, ноцолдож байсан маань ээжийн удамтай холбоотой юм билээ.

- Бөх хүн байжээ?
- Ээжийн ах Дарамбазар гэж цэргийн заан цолтой бөх бий. Нутгийнхан нь Дамбаа заан гэж авгайлдаг. Ш.Бат-Суурь аваргатай цэргийн он жавууд юм билээ. Цэргээс халагдаад аваргатай хамт нутагтаа очиж байсан гэдэг. Одоо ерэн хэдтэй хөгшин Дундговь аймагт ануухан амьдарч байна. Өнгөрсөн хавар манай театрынхан хөдөө орон нутагт тоглолтоор явахад нагац ахдаа очиж золгосон доо.

- Та тайз дэлгэцэнд олон сайхан дүр бүтээж явна. Гэхдээ Хасарынхаа дүрээр л үлдчихлээ гэхэд буруудахгүй болов уу?
- Жүжигчин хүнд бүтээсэн дүрээрээ нэршиж үлдэх шиг том хувь заяа байхгүй. Ард түмэн намайг Хасар Жагаа л гэдэг. Үнэхээр тэр түүхт хүний дүрээр нэрлэгдэж үлдсэндээ маш их баярлаж, бэлгэшээж явдаг даа. Хасарынхаа дүрийг би ярих дуртай. Хутганы ир шиг 25-хан насандаа тоглож байлаа гээд л омогшдог. Үнэхээр ч тийм юм. Хойно сургууль төгсч ирээд хоёрхон жил болж байхад, уран бүтээл болоод туршлагын хувьд ногооноороо байхдаа л тэрхүү дүрд тоглох өндөр хариуцлагыг хүлээн авсан.

- Д.Жигжид гуай авсан уу, Б.Балжинням гуай авсан уу?
- Б.Балжинням найруулагч авсан юм. Хэн гэдгээ уг дүрээр харуулъя гэж эхнээсээ төлөвлөж, өөрийгөө хурцалж, дайчилж зүтгэсэн. Өндөр ч шаардлага тавьж байлаа. Хасарын дүрээс гадна хамгийн анх тоглосон, Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Хүний хүн” киноны дүрдээ хайртай байдаг. Мөн театрт ирээд анх бүтээсэн Г.Доржсамбуу найруулагчийн “Халуун газар” жүжгийн гол дүр байна. “Хаан түүх” жүжгийн гол дүр ч хүмүүст их хүрсэн байдаг.

- ”Үхэж үл болно Чингис хаан” кинонд Хасарын дүрээ бас бүтээсэн дээ?
- Тэгсэн. Би чинь Хасарын дүрд гурван удаа тоглосон юм. Эхнийх нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино. Дараагийнх нь Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатар найруулагчийн бүтээл “Атга нөж” жүжиг байна. Баатар найруулагч “Хасар гэхээр чамаас өөр хүн ердөө бууж өгөхгүй юм. Чи л тоглохоос” гэж байлаа. Эхний дүрд омог бардам зан чанар, алтан ургийнхнаа гэсэн халуун сэтгэлийг нь гаргахыг эрмэлзсэн. Харин “Атга нөж”-д ахдаа ямар үнэнч байсныг нь, Л.Эрдэнэ-булган найруулагчийн кинонд тэр хүний дотоод ертөнцийг илүүтэй гаргахыг оролдсон.

- Хүүхдүүд тань юу хийж байна?
- Хүү Ж.Батсайхан “Монголжингоо” дээд сургуулийн график дезайны ангийг төгссөн. Одоо дотны хоёр ахтайгаа нийлээд нэг компани байгуулаад ажиллаж байна. Охин маань МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн хоёрдугаар курсийг төгсч байна. Бага охин 23 дугаар сургуулийн хятад хэлний хоёрдугаар ангийг төгссөн.

- Гэргийнхээ бүтээсэн дүрүүдээс нэрлэвэл. Мэдээж шилдгийг нь шүү дээ?
- Ж.Биндэр найруулагчийн бүтээл “Хүйн холбоо” киноны Бурмаагийн дүрийг бүтээсэн. Б.Бадрууганы “Ертөнцийн сүүлчийн чулуу” киноны гол дүр байна. Манай хүн чинь “Гэгээн Муза”-г хоёр ч удаа авсан. “Гоо марал” болоод олон шагнал авсан.

- Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье!
- Баярлалаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
fodboldtrøjer Wow, stunning portal. Thnx ... fodboldtrøjer http://pixelon.pt/guardians/in dex.php?site=profile&id=120
IP:210.203.32.104  2018-06-07 09:03:27
rekoloas купить ГертрудР° КирсаноР² Бошки в ÐžÐ¼ÑƒÑ‚Ð½Ð¸Ð½Ñ ÐºÐµ купить Фен Троицк купить Винт Оса Купить Кокс Чудово ЗакладкР¸ спайс россыпь в Ак-довур
IP:185.251.14.157  2018-06-21 05:09:27
maglie calcio fkd06tgn billige fotballdrakter edasqvw l5kaeu billiga fotbollströjor s7uo68q wyibxvu0ka maglie calcio poco prezzo kjf4tum5 v0exwka4o billige fodboldtrøjer i1fs5wvb
IP:175.42.47.253  2018-08-02 02:34:13
fotbollströjor barn cdmvragp4 http://wordministries.target-a dvertisement.com/blogs/viewsto ry/70272fodboldtrøjer k0vg96h z9p8rn2qy http://moti4ka.com/kelly-miche lle/fotbollströjor uiplywrt fdbeiw63 http://www.esakef.agrinet.tn/? option=com_k2&view=itemlist&ta sk=user&id=142369maglie calcio a poco prezzo k4i7xlc 07utpnc http://inkomtehnika.com/index. php/component/k2/itemlist/user /1249742maglie del calcio 7xz4jn
IP:1.234.31.51  2018-08-09 17:03:57
maglie calcio The stuff is extremely fascinating. maglie calcio http://www.jerseycityvegan.com
IP:175.42.43.249  2018-08-15 08:16:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.