Олимпийн аварга байртай болно

2012/04/19
Share |
Хүмүүс:
Олимпийн аварга байртай болно

Зуны XXX олимпийн наадам эхлэхэд 100 хоногийн хугацаа үлджээ. Монголын спортын түүхэнд анхны олимпийн аваргыг төрүүлсэн жүдо бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд Монголын 14 тамирчин чансаагаараа олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд буй юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглохоор бэлтгэлээ базааж байгаа манай тамирчдад олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн юм.

Олимпийн наадам хаяанд ирсэн тул бэлтгэлээ чамбайруулаад байгаа тамирчдад урам, итгэл өгөхөөр Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс” группийн захирал Д.Ганбаатар олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад байр өгөхөөр амласан байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.