Соёлмаа хиртэй мөнгөнд дургүй

2012/04/19
Share |
Хүмүүс: Н Соёлмаа | 
Соёлмаа хиртэй мөнгөнд дургүй

Загвар зохион бүтээгч Н.Соёлмаагийн салон болон загварын агентлагаар нь үйлчлүүлж буй хэрэглэгчдэд нэгэн зүйлийг анхааруулья. Хэн нэгнээс айж эмээн хулчигнаад байдаггүй шулуун үгтэйгээрээ зартай загвар зохион бүтээгч Н.Соёлмаа хиртэй мөнгөнд тун дургүй гэнэ шүү.

Хэрвээ та түүн рүү хиртэй мөнгө сарвайваас тэр улаан нүүр рүү чинь чулуудчихаж мэдэх л хүн. За тэгээд хиртэй ч гэсэн наадах чинь Монгол Улсын мөнгөн тэмдэгт энэ тэр гэж сүржигнэвэл түүнээсээ ч дор юм болж мэднэ. Яагаад гэхээр тэр хиртэй бохир мөнгө харахаараа сэжиг нь хүрч ой нь гутдаг гэх. Хэрвээ ямар нэгэн замаар хиртэй мөнгө ирчихсэн аваас өөрт нь хэрэггүй ч байсан хамаагүй ямар нэгэн юм худалдаж аваад бушуухан шиг "устгаж" санаагаа амраадаг гэнэ.

Бүр болохгүй бол валют болгоод сейфэндээ хийчихдэг гэнэ билээ. Үнэндээ манайхан хоёр хуваагдаад тасарчихсан мөнгөн тэмдэгтээ хүртэл скочоор наагаад нүдэн балай чихэн дүлий гүйлгээнд явуулж л орхидог нь нууц биш. Хэдийгээр энэ нь нэг хүний хэрэг ч томруулж бодвол улс орны хэрэг. Бүр цаашлаад манай улсын соёлын хэмжүүр биш гэж үү.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Shorongiin hadaas Ene Hun chini shorongiin hadaas gej baina.
IP:202.126.89.239  2018-12-11 00:50:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.