Брэд Питт сүй тавьсан нь Женнифер Энистонд хэрхэн нөлөөлөв?

2012/04/19
Share |
Хүмүүс:
Брэд Питт сүй тавьсан нь Женнифер Энистонд хэрхэн нөлөөлөв?

Холливудын хамгийн зартай хос Анжелина Жоли Брэд Питт нар сүй тавьснаа албан ёсоор зарлаад хоёрхон хонож байна. Тэдний сүй тавьсан тухай мэдээллийг дэлхийн бүх хэвлэлүүд өрсөн мэдээлсний дараагаар Брэд Питтийн хуучин эхнэр Женнифер Энистон энэхүү мэдээг хэрхэн хүлээж авсан нь олны сонирхлыг гойд татаж байна.

Тиймээс Женнифер Энистоны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхний анхааралд хариулт өгөхөөс аргагүйд хүрчээ. “Женнифер тэднийг гэрлэх болсонд баяртай байгаа. Тэр Жастин Терутай жаргалтай байгаа болохоор амьдрал ингэж эргэсэнд талархаж явдаг. Өөрөөр хэлбэл, Брэд Питтийн гэрлэлт түүнд тийм чухал зүйл шиг санагдаагүй. Магадгүй мөдхөн Женнифер өөрөө гэрлэх байх” гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.