Н.Төгсцогт: Яагаад ч юм олимпоос медаль авчихмаар санагддаг

2012/04/19
Share |
Хүмүүс: Төгсцогт | 
Н.Төгсцогт: Яагаад ч юм олимпоос медаль авчихмаар санагддаг

Монголын боксын холбоо өчигдөр шинэхэн бэлтгэлийн зааландаа сэтгуулчдийг урьсан юм.

Бэлтгэлийн заалыг тойруулан ажваас боксын тасирчдын дотны “найз” болох хэд хэдэн тешокийг таазнаас нь дуужилжээ. Мөн хоёр талынх нь хананд толь хадаж. Саруулхан энэ зааланд Лондонгийн олимпод оролцох тамирчид өнөөдрөөс эхлэн бэлтгэл сургуулилтаа базаах учиртай гэнэ. Мэргэжлийн тамирчны шаардлагыг хангасан энэ заалыг улсын хэмжээний мастер Батхуяг тохижуулсан бөгөөд тохижилтонд 99 сая төгрөг зарцуулсан гэнэ. Тэгэхээр дэлхийн энх тайвны их наадам хэмээгддэг олимпийн наадамд оролцох эрхээ аваад буй Монголын боксын дөрвөн тамирчин энэхүү зааланд бэлтгэлээ базааж улс эх орныхоо нэртийг Лондонгийн тэнгэрт гаргах хариуцлагатай үүрэг л үлдлээ. Ингээд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан болон боксын хамгийн отгон гавьяат Н. Төгсцогт нартай ярилцлаа.

Н.Баярсайхан: Би Бадар-Ууганыг олимпийн хос медальтан болох боломжоо алдлаа гэж харамсаж байгаа

- Боксын тамирчид бэлтгэлээ базаах заалтай боллоо. Тамирчид бэлтгэлийн заалтай болно гэдэг амжилт үзүүлэх магадлал нэгээр нэмэгдэж байна гэсэн үг шүү?
- Тиймээ. Боксын заал маань ашиглалтанд орлоо. Энэ зааландаа сэтгүүлчдийг цуглуулсан нь бас учиртай. Өөрөөр хэлбэл олимпийн наадамд хүч үзэх гэж буй тамирчид маань ямар зааланд бэлтгэл сургуулилт хийж байна вэ гэдгийг хүмүүс хараг гэж бодсон юм. Сэтгүүлчдийг цуглуулсан эхний шалтгаан энэ. Хоёрт олимпийн эрх авах сүүлийн тэмцээн Астанаа хотноо болж өндөрлөлөө. Манай тамирчдаас өмнө нь олимпийн хоёр эрх авсан бол саяын тэмцээнээс дахин хоёр эрх авлаа. Тэгэхээр Лондонгийн олимпод Монголын нийт дөрвөн боксчин оролдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монголын боксчид Бээжингийн амжилтаа давтаж байна гэдгийг зарлах гэсэн юм. Мөн сэтгүүлчдийг цутлуулсан нэг шалтгаан нь боксын тэмцээнд чанарын хувьд бага зэрэг ялгаа гарсан гэдгийг хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл Бээжингийн олимпод боксчид 11 жинд оролцож байсан бол Лондонгийн олимп тамирчдыг 10 жинд оролцуулахаар болсон. Мөн олимпийн
эрх олгодог гурван том тэмцээн болдог байсан бол энэ удаад хоёр том тэмцээн л болсон. Гэх мэтчилэн чанарын хувьд нэлээд их ялгаа гарсан учраас энэ бүгдийгээ тайлбарлахыг хүссэн юм.

- Лондонгийн олимп болоход 100 хоног үлдлээ. Монголчууд боксын тамирчдадаа илүү их найдлага тавьж байгаа. Харин та Боксын холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд тамирчдадаа хэр найддага тавьж байгаа вэ?
- Тамирчдын тэр нь амжилт гаргана, энэ чадахгүй гэж хэлэхэд эрт байна л даа. Тухайн үеийнх нь тэнгэр мэдэх хэрэг. Мэдээж энэ дөрвөн тамирчнаас энэ нъ медаль авч чадна, энэ нь чадахгүй гэж хэлэх аргагүй. Хэн нь ч медаль авч болно. Ер нь бүгд л шигшмэл тамирчид шүү дээ.

- Монголын тамирчид энэ зааландаа бэлтгэл сургуулилтаа базаах уу?
- Ер нь бол манай тамирчид Эрдэнэтэд бэлтгэл сургуулилт хийдэг л дээ. Харин одоо Улаанбаатарын утаа гайгүй болж байгаа болохоор энэ зааландаа бас бэлтгэлээ базаана.

- Лондонгийн олимпод хамгийн их найдлага тавьж байсан тамирчин бол Олимпийн аварга Э.Бадар-Ууган байсан. Гэвч тэр эрүүл мэндийн шалтгаанаар олимпод оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ мэдээ гадаадын олон тамирчинг баярлуулж байгаа бол монголчуудын сэтгэлийг гонсойлгож байна. Яаж ч хичээгээд тэр үнэхээр тоглож болохгүй гэж үү?
- Би зүгээр хувийнхаа бодлыг хэлье. Бадар-Ууганыг олимпод оролцохгүй гэхэд олон улсын олон тамирчид баярласан байх. Угаасаа сайн тамирчин нь ирээгүй гэхээр ямар ч улс орны тамирчид баярладаг юм чинь. Олимпийн эрх олгох сүүлийн тэмдээн буюу Казакстаны Астана хотноо болсон тэмцээнд Бадар-Ууганы жинд боксчин Отгондалай явсан. Энүүхэндээ гэхэд би тэр тэмцээнийг хажуугаас нь үзсэний хувьд Отгондалайгийн оронд Бадар-Ууган тоглосон бол арай илүү тоглох байсан гэж бодсон.

Гэхдээ манай Отгондалай сайн тоглосон. Харин Бадар-Ууганы хувьд эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Болохгүй гээд байхад заавал зүтгээд байх хэрэггүй. Би ч гэсэн одоогоос 20 жилийн өмнө Олимпоос медаль авч байлаа. Гэхдээ хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрийгөө хайхрахгүй бол өрөөл бусад хайхардаггүй юм. Өнөөдөр бие нь муудлаа гэхэд улсаас эмчилгээг нь даана гэсэн асуудал манайд байхгүй. Тэгэхээр тамирчин хүн өөр өөрийнхөө төлөө л явах хэрэгтэй гэж би боддог. Энэ үүднээсээ би Бадар-Ууганыг зөв шийдвэр гаргалаа гэж бодож байгаа.

Харин нөгөө талаас нь бодвол хэрвээ оролцсон бол магадгүй Монголын анхны олимпийн хос медальтан төрөх байсан ч юм билуү. Өнөөдөр Монголд олимпийн хос медальтай тамирчин байхгүй байна шүү дээ, буудлагын тамирчин Мөнхбаярыг эс тооцвол. Мөнхбаяр хэдийгээр Монгол хүн ч Германы нэрийн өмнөөс Бээжингийн олимпод оролцсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Тэгэхээр Монгол Улсынхаа нэрийн өмнөөс бэлтгэгдсэн тамирчин олимпийн хос медальтай болчихвол хүн бүр л баярлах болно. Энүүхэндээ гэхэд би Бадар-Ууганыг олимпийн хос медальтан болох боломжоо алдлаа гэж харамсаж байгаа.

- Лондонгийн олимпод жин өсгөх ч юмуу эсвэл буурч тоглох тамирчин бий юу?
- Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт л бага зэрэг жин хасч 52 кг-дтоглоно. Нөгөө гурав нь харьцангуй гайгүй.

- Лондонг зорих Монголын боксчдын хамгийн сүүлийн эрхийг ОУХМ Б.Түвшинбат авсан. Тэр өнгөрсөн жилээс эхлэн жин өгсч 69 кг-д тоглож байгаа. Тэрбээр эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтоо Бээжингийн олимпийн хүрэл медальт, БНСУ-ын тамирчинтай хийж ялсан. Энэ тоглолт олон хүнд түүнд найдах найдлагыг төрүүлсэн. Энэ талаар?
- Энэ тулааныг машинаар ярих юм бол бензин нь дууссан хоёр машин унтарч асаад унтарч асаад арай ядан колонк дээр очиж байгаатай зүйрлэж болно. Өөрөөр хэлбэл манай тамирчин ч Солонгосын тамирчин ч үнэхээр бүх хүчээ гаргасан. Манай Түвшинбат хожиж байсан ч гэсэн хамаг хүчээ гаргасан. Тэгэхээс аргагүй. Яагаад гэхээр манайхан луйвардуулаад хаширсан улс шүү дээ. Тийм учраас ямарч луйвар орох аргагүй болтол нь хожих ёстой. Би их олон тоглолт үзсэн л дээ. Тэр олон тоглолтын дунд багтсан гайхалтай тоглолтын нэг нь энэ байсан.

- Луйвардуулдаг гэснээс шүүгчдийн маапаантай шүүлт тамирчдын урам зоригийг мохоох нь бий. Манай шүүгчид Лондонгийн олимпод оролцох уу?
- Энэ удаагийн олимпод боксын шүүгчид лав оролцохгүй байх гэж бодож байгаа. Яагаад гэхээр бид бичиг баримтын бүрдүүлэлтээ оройтуулчихсан юм билээ. Харин 2016 оны олимпийн үеэр эртнээс бичиг баримтаа бүрдүүлж шүүгч явуулна.

- Монгол Улсын гавьяат тамирчин Төгсцогт хэдийгээр залуу тамирчин ч гэлээ хүчтэй тамирчин гэдгээ Казакстаны Астана хотноо болсон олимпийн эрх олгох тэмцээний үеэр харуулсан. Тэгээд ч Олон улсын чанартай тэмцээнд чамтүй олон удаа оролцож багагүй туршлага хуримтлуулсан тамирчин. Энэ үүднээс нь түүнд итгэж байгаа хүн ч бас цөөнгүй байгаа шүү?
- Төгсцогтыг казакстанчууд маш их дэмжиж байсан. Ер нь казакстанчууд монголчуудад их сайн юм билээ. Төгсцогтын эхний өрсөлдөгч нь Азийн наадмын аварга, Филиппиний тамирчин Салудар Рэй байсан. Түүнийг техникийн илт давуугаар ялж, хоёр дахь тоглолтдоо Энэтхэгийн боксчин Суранжай Сингхийг 30:10 буюу 20 онооны зөрүүтэй хожсон. Түүний дараа Пакистаны боксчинг 22:9 харьцаатай ялснаар олимпийн эрхээ авсан. Харин алтын төлөө Казакстаны тамирчин Ильястай хийж хожигдон мөнгөн медаль хүртсэн. Хэдийгээр эрхээ авчихсан байсан ч түүнтэй энэ тэнцүүхэн тоглосон гэж би хувьдаа бодож байгаа.

Монгол Улсын гавъяат татирчин Н.Төгсцогт: Боксчин болохгүй гэж боддог байсан

- Юуны түрүүнд Олимпийн эрхээ авсанд баяр хүргэе. Олимпийн эрхийн төлөөх тоглолт хэр хүнд байв?
- Ер нь тулаан бүр л хүнд байдаг даа. Тэр тусмаа Астана хотноо болсон эхний гурван тоглолтын нэгэнд нь ч би анхаарал алдаагүй. Хоёр дахь удаагийн тоглолтонд таарсан Энэтхэгийн тамирчинтай гурван удаа таарч гурвууланд нь хожсон. Харин олимпийн эрхийн төлөө Пакистаны тамирчинтай тоглосон. Яагаад ч юм тэр тоглолт дээр би ядраад байсан. Тэгсэн хэрнээ оноо аваад байсан. Их л удаан тоглолт болох шиг санагдсан. Өөрийн эрхгүй “ёо энэ тоглолт дуусаасай” гэж бодож байсан.

- Олимпийн эрхээ авчихсан болохоор сэтгэл чинь ханачихав уу яагаад Казакстаны тамирчинг ялж чадс1ангүй вэ?
- Казакстаны тамирчин ер л чанга байсан. Гэхдээ би тэнцүүхэн тоглосон гэж бодож байгаа. Ер нь бүх хүчээрээ тоглосон. Их ч ядарсан. Мэдээж тамирчин хүн ялна гэж дэвжээн дээр гардаг болохоос ялагдана гэж гардаггүй. Би ч гэсэн ялна гэж л гарсан. Харамсалтай нь ялагдчихсан. Гэхдээ би түүнтэй олимпод бас таарах байх аа. Тэр үед өөрийгөө харуулна даа.

- Лондонгийн олимпоос боксынхон ямар ч байсан медаль авна гэсэн итгэл найдварыг Монголын ард түмэн боксчдод тавьж байгаа. Энэ нь залуу гавьяат танд бас хамаатай. Ямар нэгэн амлалт өгч чадах уу?
- Амьдралдаа ам гарч болохгүй гэдэг юм билээ. Тэгэхээр нэг их амлаад яахав. Ямар ч байсан бэлтгэлээ сайн хийгээд хичээнээ л гэж хэлье. Надад найдлага бол төрөөд л байгаа. Яагаад ч юм хүүхэд байхаасаа л олимпоос медаль авах юм шиг санагддаг байсан. Яг авна гэж бол хэлж чадахгүй. Ямар ч байсан хичээнээ.

- Хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хаанахын хэн гэж тамирчин бэ?
- Америк, Англи, Узбек, Оросын тамирчид бас Астанад алтын төлөө тоглосон казак гээд л олон хүн байна даа.

- Өөрөө двнгөж 17 настайдаа Монгол Улсын гавьяат тамирчин болж байсан. Тэр үеэс эргэн дурсвал?
- Тухайн үедээ их л баярлаж байсан даа. Яг юу бодож байснаа одоо мартчихжээ. Одоо бодоход их дурсамжтай сайхан байна. Сонирхуулахад гадаадын зарим тамирчид намайг гавьяат тамирчин гэхээр гайхдаг ш дээ. Дөнгөж 20-той байж уу гээд л.

- Ингэхэд Төгсцогт яагаад боксын спортыг сонгож хичээллэсэн юм бэ?
- Би жаахан байхдаа телевизээр бокс үзээд ийм л хүн болохгүй шүү гэж боддог байсан юм. Өвөө маань харин цэргийн хүн байсан болохоор намайг тав зургаан настай байхад лап цохиулдаг байсан. Гараа атгаж байгаад өвөөгийн гар руу цохих их таалагддаг байсан.

- Тэгэхээр нэлээд дэггүй хүүхэд байж дээ?
- Хүүхэд байхдаа бол зодолддог байсан. Ямар сайндаа манай тэр хавийнхан гэзэгт гараад ирлээ гээд зугтдаг байхав дээ. Харин том болсон хойноо зодолдохоо больсон.

- Өөрийг чинь бөхийн спортоос бокс руу орсон гэх юм билээ. Яагаад бокс руу урвачихсан юм бэ?
- Жаахан байхад хүүхдүүд юм юмыг л сонирхдог ш дээ. Тэр дагуу л бөх сонирхож хичээллэж эхэлсэн юм. Гэвч бэлтгэлээ их тасалдаг байсан. Ер нь дуртай үедээ оччихоод дургүйгээ хүрэхээр тасалчихдаг байлаа. Тэгээд сүүлд нь “за угаасаа больё” гэж шийдээд бөхийн спортоор хичээллэхээ больсон.

Х.Сэдэд
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Реагент в КраснокР°Ð¼ÐµÐ½ÑÐºÐµ россыпь в НаволокРµ Купить закладкР¸ экстази в СнежинсРºÐµ Купить россыпь в Ð’Ñ‹ÑÐ¾ÐºÐ¾Ð²Ñ ÐºÐµ Купить бошки в ЛабытнаР½Ð³Ð¸ ЗакладкР¸ шишки в ЖелезноР²Ð¾Ð´ÑÐºÐµ Купить Шишки в КраснодР°Ñ€ Соль спб закладкР¸ Купить гашиш на гидре ЗакладкР¸ LSD в СеверскРµ Купить Афганка Нюрба Купить закладкР¸ в ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ ÐºÐµ Купить закладкР¸ в Яхроме Купить МЁД Дмитров ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Реутове ЗакладкР¸ спайс россыпь в ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ Реагент в ПугачёвР¾Ð¼ Купить АмфетамР¸Ð½ в Щелкино Как Ñ€Ð¸ÑÐ¾Ð²Ð°Ñ‚Ñ Œ марихуаР½Ñƒ Купить закладкР¸ экстази в Таре ЗакладкР¸ бошки в ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ ÐºÐµ Купить закладкР¸ в Онеге Купить Ганжа Белово РАБОТА ДРОПОМ БЕЗ ПРЕДОПЛРÐ¢Ð« Купить Ляпка Рязань Купить закладкР¸ шишки в БугульмРµ ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в АндреапР¾Ð»Ðµ закладкР¸ г томск НаркотиРºÐ¸ в Щёкино Купить Спиды ÐšÐ°Ð»Ð¸Ð½Ð¸Ð½Ñ Ðº ЗакладкР¸ россыпь в Миньяре MDMA в Ð¡Ð¾Ñ€Ð¾Ñ‡Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить закладкР¸ кокаин в ÐÑ…Ñ‚ÑƒÐ±Ð¸Ð½Ñ Ðº-7 Купить закладкР¸ спайс в КарачаеР²ÑÐºÐµ ЗакладкР¸ спайс в Ð—Ð»Ð°Ñ‚Ð¾ÑƒÑÑ ‚е ЗакладкР¸ шишки в БолгариР½Ðµ Купить трамадоР» в Магас
IP:91.204.14.248  2018-05-16 19:25:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.