МУГЖ, зууны манлай дуучин Б.Сарантуяа 42 нас хүрлээ

2012/04/20
Share |
МУГЖ, зууны манлай дуучин Б.Сарантуяа 42 нас хүрлээ

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр болж байна. Тэрбээр жил бүр төрсөн өдрөө буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг фэнүүдийнхээ хамт тэмдэглэдэг байсан бол энэ удаад найз нөхдийнхөө хүрээнд хүлээн авалт хийх гэнэ. Түүнээс энэ талаар асуухад “Энэ жил 42 нас хүрч байгаа болохоор найз нөхдийнхөө хүрээнд “Хаан банк”-ны театрт хүлээн авалт хийх гэж байна. Өмнөх жилүүдэд тоглолт хийдэг байсан бол энэ удаа хүлээн авалт л хийнэ дээ” хэмээн хариуллаа. Сонирхуулахад, дуучин Б.Сарантуяа шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд удахгүй хоёр цомгоо худалдаанд гаргах аж. Түүнчлэн ирэх есдүгээр сард өөрийн бие даасан томоохон хэмжээний тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.