Алтан гадас од харвадаггүй

2012/04/20
Share |
Алтан гадас од харвадаггүй

С.Зориг агсны найз нарынх нь чин сэтгэлийн үг, дурсамжаа “АЭ”-д ирүүлснийг хүргэж байна.Өнөөдөр Санжаасүрэнгийн Зориг 50 нас хүрэх байлаа. Амьд сэрүүн байсан бол найз нөхдийн хамт төрсөн өдрөө тэмдэглээд л гүйж явах байв. Харамсалтайгаар амь үрэгдсэнээс нь хойш Зоригийн тухай олон хүн янз, янзаар бичиж дурсч ирсэн. Дурсамж бүр харуусал дагалдана. Эр хүний тавин нас гэдэг гэдэг биологийн хувьд богино нас.
Улстөрчийн ид цэцэглэж явах нас. Хэдийгээр тэрээр амьдралынхаа арваадхан жилийг улс төрийн амьдралд зориулсан ч Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн туг нь, өнгө төрх нь, хар цагааны дэнс нь болж байсан юм. Түүхэн тохиолоор Их Чингис хаан, жанжин Сүхбаатарын нарын нэгэн адилаар 27 насандаа Монголын хувь заяаны төлөө тэмцэх хувь тавиланд түүнд заяажээ. Тэрбээр биднийг орхин одохдоо хийж чадаагүй бүхнийхээ төлөө, Монгол түмнийхээ хувь заяаны төлөө яасан их санаа зовнин шаналж байсан бол оо гэж байнга бодогдож байдаг юм. С.Зориг үнэн сэтгэлээсээ тэгж шаналж, харуусч, бэтгэрэх монгол хүн байлаа. Түүнд эрх мэдэл, эд хөрөнгө байсангүй, зөвхөн мэдлэг, оюун чадлынхаа хүчээр л Монгол Улсыг ардчилсан замаар хөгжүүлэх их үйлсийг тэргүүлэн та бидэнтэй хамт зүтгэж явжээ. Тэрбээр уран илтгэгч, гарамгай жанжин байсангүй, амжилтын үр дүнг өөртөө наагч бэртэгчин байсангүй, тэрээр учраа олохгүй бусдыг дагагч байсангүй, харин тэрбээр “Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, нийтийн төлөө том зорилгыг харж чаддаг, түүнийгээ биелүүлж чаддаг стратегич л байлаа. Үүнийх нь төлөө монголчууд бултаараа, тэр тусмаа хамтран тэмцэгчид нь түүнийг ардчилсан хувьсгалынхаа удирдагчаар сонгосон байлгүй дээ гэж бодогддог юм.

Тэрбээр амьд сэрүүн байсан бол Монгол орон МАН-АН-тай байхгүй л байсан. Н.Энхбаяр шигээр түүнийг хөл нүцгэн аваад явахгүй л байсан. Миний ингэж хэлэх гээд байгаа нь учир шалтгаантай. Тэрбээр хорин жилийн өмнө Бүгд найрамдах намыг байгуулж байхдаа:
Оюуны соёл,Хувь хүний чөлөөт байдал,Төр шиг төр байх,Төрийн зүгээс эдийн засгийн хүрээнд оролцох оролцоог аль болохоор багасгах,Нийгмийн зардлыг бууруулах,Өсгөн бууруулах татварын систем,Төсвийн алдагдлыг багасгах бодлого,Хүмүүсийн ялангуяа өмч хувьчлалыг дөрвөн хүрээтэй болгох. Цаашдаа нийлүүлэлтийн эдийн засгийн бодлого барих,Ажилгүйдлыг бүрэн арилгах шаардлагагүй. Гол нь инфляцитай тэмцэх,Нийгмийн дундаж ангийг бий болгох  гээд л өөрийн үзэл бодлоо намынхаа баримт бичигт суулгахаар тэмдэглэсэн байдаг.  Гучин настай байсан түүнд эдгээр үзэл бодол нь тууштай суусан байлаа. Тэрбээр өөрийн үзэл бодолдоо ямагт үнэнч явж ирсэн билээ. Ингэж хэлэх үндэслэл бас бий....Манай улс хөгжлийн ямар чиглэлийг сонгох вэ? Аль болох оюуны чадавхи ихтэй, өндөр мэдлэгтэй хүн бэлтгэхэд дээд зэргийн анхаарал төвлөрүүлбэл ямар вэ? ...Нийгмийн дотоодын зохион байгуулалтыг өндөр төвшинд гаргах нь зүйтэй юм. ...Дотооддоо үйлдвэрлэж болох бараа болон бусад хэрэглээний зүйлсийг бололцоо байвал үйлдвэрлэх нь зүйтэй, гэхдээ хүмүүсийн амьдрах орчинг сүйтгэхгүй байхаар хийх хэрэгтэй юм....Бусад орны эдийн засагт, амьдралын бусад хүрээнд нэвтрэх замаар оршин тогтнох хүрээгээ хамгийн уян хатан өргөсгөх хэлбэр мөн билээ....Хөдөлмөрийн багтаамж ихтэй үйлдвэрлэлээс эхлээд шинжлэх ухааны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Энд уламжлалт үйлдвэрлэл, жуучлалыг хэрхэн хөгжүүлэх, сургууль, цэцэрлэг, гэрийн хүмүүжлээс эхлэн хүүхдийг оюуны болон бүтээлч үнэлгээтэй болгох цаашдын замыг тодорхойлох гэсэн санаануудыг түүний 1990 оны аравдугаар сард хийсэн тэмдэглэлээс харж болно. Өнөөдөр ч хоцрогдоогүй чухал санаа гэж би хувьдаа боддог.

“...Нийгмийн харилцаанд өөрч­лөлт хийхэд ямагт хэцүү байдаг бөгөөд ялангуяа олон жилийн турш мартуулахыг оролдсон зүйлсийг сэргээх, шинэ агуулгаар баяжуулах, мөн түүнчлэн дэлхийн хамтын нийгэмлэгийн гэр бүлд буцаж нэгдэх зэрэг нь амаргүй ажил билээ. Бие биедээ үл итгэх, байнга хардаж сэрдэх байдлаас харилцан итгэлцэх, танин мэдэх, ойртон нягтрахад бид одоо л суралцаж байна”  гэж тэрбээр Монголын парламентын бүлгэмийн дарга байхдаа Зөвлөлтийн парламентын бүлгэмийн дарга, ерөнхийлөгч Ельцин нарт Мэгзэд Жанрайсиг, Майдар бурхдын баримлыг Ленинградын Казанийн музейн сангаас хайхад тус дэм болохыг хүссэн захидал илгээхдээ бичсэн байдаг.

Тэрбээр хамгийн анх парла­ментад нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө “Шил­жилтийн тодорхой үеийг дам­жин зах зээлийн эдийн засагт шил­жих. Энэхүү шилжилтийн үед өргөн олон түмний эрх ашгийг хэрхэвч хохи­роохгүйг эрхэмлэх. Улсын иргэн бүрийг өмчийн эзэн болгох үйл ажиллагааг явуулах” гэж бичжээ. Энэ бол нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн зүгээр нэг үг биш. Түүний эрмэлзэл юм. Ард түмний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг тэрбээр Ардчилсан хувьсгалаас өмнө оюутан дүүдээ захин бичсэн байдаг. Хүмүүн ямар агуу болохыг, агуу зүйлийг энгийн хүмүүс хэрхэн бүтээ­дэг болохыг С.Зоригийн туулж өнгөрүүлсэн богинохон боловч утга учиртай амьдралаас харж болно гэж бодож явдаг юм. Үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр С.Зориг жирийн монгол эр хүний хүсэл тэмүүлэл, жаяг жудгаар амьдарч, жирийн монгол хүмүүсийн хүссэн хүлээсэн агуу өөрчлөлтийг тэдэнтэйгээ хамт тэмцэн авчралцаад, тэднийхээ дунд үүнийгээ бэхжүүлэн бататгах гэж бусдын адил оюун ухаан, хүч чадлаа шавхан зүтгэж мөн л тэдний адил үр шимийг нь өөрөө хүртэж чадалгүй сайн сайхныг мөрөөдсөөр тэнгэрт халин одсон билээ.

С.Зориг тэр агуу гэх ардчиллыг авчралцахдаа төгс төгөлдрийг нь эрж хайж явсангүй, харин монголчуудыг “ардчилсан” гэдэг ертөнцөд аятайхан, элбэг хангалуухан, элэг бүтэн амьд­руул­чих юмсан гэсэн чин сэтгэлдээ хөт­лөгдөн үйл хэргээ бүтээж явсан нэгэн. Түүний Монголын ардчиллын нэгэнт бий болсон үнэт зүйлс - их гүрнүүдийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, ард түмнээс эхтэй засаг төр, нийгэм, эдийн засаг, үзэл санааны олон ургальч байдал, чөлөөт хэвлэл мэдээлэл, хараат бус шүүх, олон намын систем, чөлөөт, ардчилсан сонгуулийн төлөө тууштай тэмцэж явсны олон жишээг та бид мэднэ.

Нэгэн зүйл. Монгол улс аль нэг их гүрний хараат явж ирсэн гашуун туршлагаас үүдэн олон тулгуурт гадаад бодлогыг баримтлах нь зүйтэй хэмээн үзэж 1990 онд АИХ-ын Парламентын бүлгэмийн даргаар сонгогдож, 1996 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар насан эцэстлээ ажиллахдаа их гүрнүүдийн сонирхлын балансыг жигд байлгахын төлөө ажиллаж байсныг олон дипломатчид гэрчлэх байх. Хоёр их хөрш, АНУ-ын хэт нөлөөллийг багасгах зорилгоор урьд нь дайсны төвшинд харьцаж байсан Япон улстай иж бүрэн түншлэлийн харилцааг хамгийн түрүүнд тогтоохыг тэр л санаж сэдэж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд олон улсын хөрөнгө оруулалтыг татах гарц-Замын-Үүдийг Японы тусламжтайгаар Чөлөөт бүс болгохын төлөө ажиллаж, Монголд нас эцэслэсэн японы олзны цэргүүдийн Гүдэн бунхныг өөрийн чармайлтаар босгон япончуудаас талархал хүлээж байлаа.

Нэгэн зүйл. Чөлөөт хэвлэл бол ардчиллын баталгаа гэдгийг С.Зориг бие сэтгэлээрээ мэдэрч байсан юм. Үүсэн бий болгоход нь гар бие оролцсон, өөрөө санаачлан бий болгосон, үйл ажиллагааг нь тууштай дэмжиж байсан чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд – “Шинэ толь”, “Ардчилал”, “Экспресс таймс”, “Ардчилал таймс”, “Сайн байна уу”, “Засгийн газрын мэдээ” сонин, “25-р суваг”, “Еagle” зэрэг телевиз Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн орчныг ардчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд оруулсаар ч байна. Зөвхөн “Экспресс таймс” сонинд анх ил гаргаж нийтэлсний хүчинд л Монголын газрын доорх баялаг, агаарын орон зайг гадаадын байгууллагуудад 60, 40 жилээр эзэмшүүлэх нууц гэрээг Засгийн газраас  байгуулахаар санаархаж байсныг таслан зогсоож чадсан билээ.
Ард түмэндээ итгэх итгэл нь түүнийг Ардчилсан хувьсгалын лидер болгосон юм. Ард түмэн нь түүнийг лидерээ гэж итгэсэн билээ. Тэрбээр ард түмний нэрийн өмнөөс гээд хоморголон устгалд орсон хувьсгалчдаас огт өөр лидер. Бидний “совесть” гэж яриад байдаг нандин сэтгэл нь монгуулчууддаа нээлтэй байсан нь Зоригийн нэг онцлог. Бусдын зүдгүүрээр тэрбээр тансаглан жаргах хүн биш. Тэр нандин сэтгэл нь түүнийг  олны эсрэг олигархийн замаар явуулаагүй нь одоо улам тодорхой болж буй. Дараагийн нэг онцлог нь “хүмүүсийн зүрх сэтгэлийн нандин итгэлд итгэх” түүний итгэл.  Нийгмийн энэ өөдрөг сэтгэлийн итгэл нь  ард түмнийхээ төлөө явна гэсэн Зоригийн эрмэлзэл байсан юм гэхэд илүүдэхгүй байх. Социалист систем нь задарсны дараа коммунист дэглэмд шүүмжлэлтэй хандах уур амьсгал зонхилж байгаа. Гэхдээ л ихэнх хүмүүс хуучин дэглэмийн тархи угаалтын хүлээснээс салж чадаагүй л байв. Харин Зориг тэргүүтэй залуус олны дотроос зүрх зоригтойгоор тодрон гарч чадсан юм. Хэрэв чи төрийн тэр хүчирхэг дэглэмтэй тэмцэлдэж байгаа бол ёс суртахууны үлгэрлэлээ нэн тэргүүнд тавих ёстой.  Тиймээс ч Ардчилсан хувьсгал “хулганы хамраас ч дусал цус гаргалгүйгээр” хийгджээ гэж би боддог. Өнөөдөр улсын ашиг сонирхол нь ард олныхтойгоо төдийлөн нийцэж нийлэхгүй байгаа нь үнэн. Хэрэв Зориг амьд байсан бол ард түмнийхээ ашиг сонирхлыг ямагт дээдэлсээр байх байсан болов уу. 

1998 оны хар өдрүүдээс хойш 14 жил өнгөрлөө. С.Зориг үгүй 14 жилийн дараа 50 насных нь ой болж байна. С.Зориг амьд сэрүүн байсан бол эдүгээ 50 насныхаа ойг үйл хэрэг, үзэл санаа нэгт хүмүүс, анд найз нарынхаа дунд даруухан тэмдэглэсэн шиг сууж байх байсан болов уу. Тэр ямар шагнал, хэргэм зэрэг горилох хүн биш. Харвасан сум шиг өнгөрсөн түүний амьдрал, тэмцэл нь монголчуудын ой тоонд мөнхрөн үлдэж бидний сайн сайхан бүхний бэлэгдэл–алтан гадас болж дээ.

Алтан гадас од харвадаггүй юм.

Найз, нөхрийнхөө төлөө санаа бодлоо эвлүүлж ядан буулгасан Ш.Мягмарсамбуу, Г.Чулуунбат, Д.Баясгалан нар болой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Yofzrsnh I often SSA Silya stand for laziness, http://incentivewatch.org/__me dia__/js/netsoltrademark.php?d =www.surveymonkey.com%2fr%2fLS PHZ7Q pervologo_30_igrat_seichas, http://home4dsi.net/chat/redir ect.php?url=https%3a%2f%2fwww. surveymonkey.com%2fr%2fWQD285T 1s_konvertatsiia_dannykh_skach at_distributiv, http://www.loja4x4.com.br/site /redirect.php?url=https%3a%2f% 2fwww.surveymonkey.com%2fr%2f6 XLJFPQ stsenarii_studentov_miuzikl, http://dedicated2jesuschrist.c om/__media__/js/netsoltrademar k.php?d=www.surveymonkey.com%2 fr%2fKDXWMVX skachat_windows_8_iso_32-bit_x 86_russian_r, http://www.orangedad.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= www.surveymonkey.com%2fr%2fV8X TQL2 frantsuzskaia_pesnia_khit, http://aposter.biz/redirect.ph p?url=https%3a%2f%2fwww.survey monkey.com%2fr%2f8CTK3JR sharova_zoologiia_bespozvonoch nykh_skachat, https://www.surveymonkey.com/r /KDYPDW8 skachat_futbol_liga_mire_vzlom annyi, https://www.surveymonkey.com/r /8KX8J8F reshebnik_e_a_barashkova_4_kla ss, http://website-review.ru/redir ect.php?url=https%3a%2f%2fwww. surveymonkey.com%2fr%2fK6L5YPS proshivka_dlia_zte_blade_q_lux _3g, https://www.surveymonkey.com/r /LQ879DJ skachat_fifa_street_4_dlia_pc_ na_russkom, http://spinalscan.com/__media_ _/js/netsoltrademark.php?d=www .surveymonkey.com%2fr%2f8DNRX2 R skachati_skaip_bezkoshtovno_na _aifon, http://www.eslresouorceroom.us /__media__/js/netsoltrademark. php?d=www.surveymonkey.com%2fr %2f8TWHVJ2 otvety_na_tematicheskii_kontro l_po_russkomu_iazyku_4_klass_g olub, https://www.surveymonkey.com/r /DRG6RT8 reshebnik_po_fizike_8_klass_ge lfgat_nenashev_petrakova, http://www.cotmedia.cz/resourc e/redirect.php?url=https%3a%2f %2fwww.surveymonkey.com%2fr%2f KD79J9K skachat_odnoklassniki_na_telef on_nokia_301, https://www.surveymonkey.com/r /LRMKXTT iubilei_menan_kotlauzar_bashko rt_telenda, http://club-ferrari.info/m/red irect.php?url=https%3a%2f%2fww w.surveymonkey.com%2fr%2f97S7X 7X esse_problema_boga_i_cheloveka _v_sovremennom_obshchestve, http://monkeytest.digitalstrat egists.tech/redirect.php?url=h ttps%3a%2f%2fwww.surveymonkey. com%2fr%2fL8DQMRN skachat_igru_korsary_3_sunduk_ mertvetsa_torrent, http://web.campeones.com.ar/to ols/redirect.php?url=https%3a% 2f%2fwww.surveymonkey.com%2fr% 2fWJWDPSC portfolio_vospitatelia_detskog o_sada_gotovoe_2015_obrazets_p o_fgos, http://data.jewishgen.org/wcon nect/wc.dll?jg~jgsys~josfest~g year~1992~ncaaon-demand.org/__ media__/js/netsoltrademark.php ?d=www.surveymonkey.com%2fr%2f 2J6HXCG 6k82sh_pasport_skachat_besplat no, https://www.surveymonkey.com/r /DVMHT88 emissar_dlia_bezdny_2_chast, http://peoplesearch.tc/__media __/js/netsoltrademark.php?d=ww w.surveymonkey.com%2fr%2f6X2V3 LT skachat_java_7_update_45_te_17 0_45_dlia_mainkraft_besplatno, http://www.greatoutdoorstradin gcompany.com/__media__/js/nets oltrademark.php?d=www.surveymo nkey.com%2fr%2fKWJVHBH skachat_igru_pipiaki_na_plansh et, http://iav.outwiththeold.com/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=www.surveymonkey.com%2fr%2 f97CCYF9 redaktor_slaidshou_minimovie_s kachat_na_kompiuter, https://www.surveymonkey.com/r /662QKNV skachat_discord_nitro, http://webseitebewerten.de/red irect.php?url=https%3a%2f%2fww w.surveymonkey.com%2fr%2f2CYFL JD shite_prakticheskoe_poshagovoe _rukovodstvo_po_liubomu_sposob u_shitia_kupit, http://havenhomes.com/__media_ _/js/netsoltrademark.php?d=www .surveymonkey.com%2fr%2fDW2MSW T skachat_kliuchi_dlia_kaspersko go_2013_besplatno_svezhie_cher ez_torrent, https://www.surveymonkey.com/r /J75BDYP shablon_rechi_pri_vskrytii_kon vertov_konkurs, http://www.moscow-index.ru/go. php?go=https%3a%2f%2fwww.surve ymonkey.com%2fr%2f8DM2KVK tvorchestvo_v_nauke_na_primere _izvestnoi_lichnosti_lomonosov a, https://www.myexpert.ro/redire ct.php?url=https%3a%2f%2fwww.s urveymonkey.com%2fr%2fJ8CTP7W skachat_modern_combat_5_na_and roid_s_avtozagruzkoi_kesha, https://www.surveymonkey.com/r /WBW2PH6 programma_proverki_znanii_po_o khrane_truda_ekzamen_belarus_s kachat, https://www.surveymonkey.com/r /7CF9FYT skachat_rusifikator_dlia_far_c ry_3_piratka, https://www.surveymonkey.com/r /KDNPH97 pako_anderkhill_pochemu_my_pok upaem_skachat_fb2, http://www.amgpromo.com/__medi a__/js/netsoltrademark.php?d=w ww.surveymonkey.com%2fr%2f7FSZ Y5Y sury_korana_na_chechenskom_iaz yke, http://www.nabery.ru/redirect. php?url=https%3a%2f%2fwww.surv eymonkey.com%2fr%2fVD7R5MX primer_otvetnogo_slova_pri_nag razhdenii, http://www.app-echo.at/go.php? go=https%3a%2f%2fwww.surveymon key.com%2fr%2f8H3YF9T elementy_stilia_uiliam_strank_ kupit, http://waterpoloblog.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= www.surveymonkey.com%2fr%2f9XS KHYT proshivka_huawei_y520-u22_s_a, http://hitide.com/__media__/js /netsoltrademark.php?d=www.sur veymonkey.com%2fr%2fYP9LHJX sekret_magov_kliuchi_ot_schast ia_skachat, http://www.playtherapy.com/__m edia__/js/netsoltrademark.php? d=www.surveymonkey.com%2fr%2f6 SKSPL2 skachat_igru_baba_iaga_uchitsi a_schitat_besplatno_cherez_tor rent, http://www.uasean.com/redirect .php?url=https%3a%2f%2fwww.sur veymonkey.com%2fr%2fC36SMFB fizika_9_klass_testy_sychev_ot vety_onlain, http://entreanuncio.net/apiweb review/redirect.php?url=https% 3a%2f%2fwww.surveymonkey.com%2 fr%2fYVS6GRV skachat_key_root_master_trashb ox, http://new.0points.com/wp/wp-c ontent/plugins/wp-js-external- link-info/redirect.php?url=htt ps%3a%2f%2fwww.surveymonkey.co m%2fr%2fKPPYWY5 proshivka_koreiskikh_navigator ov_mando_md_200, https://www.surveymonkey.com/r /7WB68XD spetsifikatsiia_skachat_vord, http://www.bakerssupermarkets. com/__media__/js/netsoltradema rk.php?d=www.surveymonkey.de%2 fr%2fLB7G6NH tselnaia_zhizn_audiokniga, http://www.amies-intimes.com/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=www.surveymonkey.com%2fr%2 f8PX53ZB tablitsa_iustovoi, http://naturalhealthscience.or g/__media__/js/netsoltrademark .php?d=www.surveymonkey.co.uk% 2fr%2fCJ38CFG tantsevalnaia_vecherinka_u_kok o_skachat_vzlom, http://www.wuzizb.com/go.php?g o=https%3a%2f%2fwww.surveymonk ey.com%2fr%2fRDMKR8N porno-foto_vo_ves_ekran, https://www.surveymonkey.com/r /2XVS7RB 45_tatuirovok_menedzhera_skach at_besplatno_epub, https://www.surveymonkey.com/r /YB2DWBM skachat_mainkraft_bez_granits_ besplatno,
IP:37.230.212.35  2018-11-27 22:28:16
Rickyroots my homepage - https://www.myonlinebuy.us/do- women-like-viagra
IP:178.159.37.28  2019-12-02 06:43:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.