Кёкүшюзан Д.Батбаяр дөрвөн машин солбин унаж, Э.Бат-Үүл гишүүн явган ”таваргадаг”

2012/04/20
Share |
Хүмүүс: С.Батболд |  Батбаяр |  Э Бат-Үүл | 

Авлигын хэрэгт хамгийн их хардагдаж, сэрдэгдэж байдаг хүмүүс бол УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд. Тиймээс ч тэдний АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг татаж байна. Өнгөрсөн 365 хоногийн хугацаанд хэний халаас түнтийж, хэний хэтэвч нимгэрснийг эдгээр тооноос харж болох юм. УИХ-ын гишүүдийн хэн нь баячуудын эгнээнд таахалзаж, хэн нь төрийн албан хаагчийн цалингаар амьдарч байгааг түүвэрлэн хүргэж байна.

Кёкүшюзан Д.Батбаяр жилийн орлогоороо ерөнхийлөгч, ерөнхий сайд, бусад 75 гишүүнээ хол хаясан байх юм. Түүний нэг жилийн орлого 1.9 тэрбум. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх 17 сая, ерөнхий сайд С.Батболдын орлого 51 сая юм. Тэгвэл Э.Бат-Үүл гишүүн ерөнхийлөгчтэй адил хэмжээний орлого олдог ч ямар ч бизнес хийдэггүй, машин унаагүй гэдгээ мэдүүлжээ.

Зургаан байртай Э.Мөнх-Очир, зугаалж амьдардаг Ж.Энхбаяр УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгээс харахад хамгийн олон байр, орон сууцтай гишүүнээр Э.Мөнх-Очир, Г.Баярсайхан нар толгой цохиж явна. Э.Мөнх-Очир гишүүний зургаан орон сууц, бусад барилгын обьект нь нийтдээ 1,9 тэрбум болж байгаа бол Г.Баярсайхан гишүүний зургаан байр нь 820 сая төгрөгийн өртөгтэй аж. Гишүүдийн ихэнхи нь 1-2 ширхэг тансаг байртай байхад Ж.Энхбаяр, Д.Зоригт нар өөрийн гэсэн байргүй, зугаалж амьдардаг бололтой.

Кёкүшюзан Д.Батбаяр дөрвөн машин солбин унаж, Э.Бат-Үүл гишүүн явган “таваргадаг”Кёкүшюзан Д.Батбаяр УИХ-ын гишүүн болохоосоо ч өмнө унадаг машинаараа гайхуулдаг байсан. Тэрбээр энэ жил нийт 268,480 мянган төгрөгийн “Хаммер-Эйч-2”, “Айди Кью-7”, “Бенз Эс-550”, “Тоёота Приус” гэсэн дөрвөн машинтай гэдгээ зарлажээ. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баяр, П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Л.Болд, С.Ламбаа, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар, З.Энхболд нарын 12 гишүүн төрд зүтгэсний шанд нэг ч машингүй, хоёр хөлөөрөө “таваргадаг” гэж мэдүүлсэн байх юм. Харин Л.Гүндалай гишүүн хос машинаас  гадна зургаан ширхэг усан онгоц, завьтай аж.

“Малчин” Б.Бат-Эрдэнэ, “адуучин” М.Энхболд Малын махнаас гарч чаддагүй, хурдан хүлгээс салж хагацдаггүй цөөнгүй гишүүд байдаг. Даян аварга Б.Бат-Эрдэнэ 400 бод, 3100 бог, хурдан удмын 20 адуутай гэж мэдүүлсэн нь гишүүд дундаа манлайлж байгаа юм. Харин М.Энхболд гишүүн хурдан удмын 40 адууг баяр наадамд сойдог аж.

Кёкүшюзан Д.Батбаяр 22 компаний хувьцаа эзэмшдэг, 1.9 тэрбумын орлоготой ч 3.4 тэрбумын зээлтэйМашинаараа “түрүү магнай” болсон Д.Батбаяр гишүүн 22 буюу хамгийн олон компанид хувьцаа эзэмшдэг гэдгээрээ мөн л 76-гийн урд гишгэж байна. Тэрбээр “Оллоо такси”, “Хурдан шонхор”, “Кёкүшюзан хөгжил сан”, “Юнайтед Ойлшелл”, “Баясгалант өргөө констракшн”, “Инойвасаки”, “Эх үрсийн жаргалан” зэрэг 8 компанийг дангаараа эзэмшдэг. 22 компаний хувьцаан нь нийлээд 4 тэрбум, 286 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэсэн ч тэрбээр “Тээвэр зуучийн их Хатан Учрал” гэдэг догь нэртэй компаниас энэ жил 3,4 сая төгрөг зээлжээ. Харин 18 гишүүн АТГ-т ямар нэг компаний хувь эзэмшдэггүй гэсний дотор Э.Бат-Үүл, Л.Гантөмөр, Д.Зоригт, С.Эрдэнэ нарын нэр байгаа юм.

Ч.Сайханбилэг 1 тэрбумын зээлтэй онд орж, Батж.Батбаяр гишүүн хүүхдүүдээсээ мөнгө зээлжээХөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын 11 гишүүн ямар нэг байдлаар зээл авчээ. Гэхдээ тэд дундаж иргэд шиг нэг, хоёо саяар биш зуун сая, тэрбумаар тоологдох зээл авсан байна. Ч.Сайханбилэг гишүүн “И энд Ти”, “АСУ”, “Байгаль бьюти” гэсэн 3 компаниас ашиг хүртдэг ч энэ 1 тэрбум төгрөг Худалдаа хөгжлийн банкнаас зээлжээ. Сонирхолтой нь гэвэл, Батж.Батбаяр гишүүн 2 компанид тус бүр 8 хувь эзэмшдэг ч  өөрийн хүүхдүүдээсээ /Б.Батхишиг, Б.Баттулга/ 300 сая төгрөг зээлсэн байгаа юм. Харин С.Эрдэнэ гишүүн Сургалтын төрийн сангаас 44 сая төгрөгийн зээл авснаас үзэхэд тэрбэр хүүхдээ гадаадад сургаж байгаа бололтой.

Ш.Сайхансамбуу гишүүн намын нөхөртөө сайхан сэтгэлээр гар утас бэлэглэжээУИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бусдаас авсан бэлгээ хүртэл бичих ёстой байдаг. Хэрэв тэр нь хэт өндөр үнэтэй, түүнийгээ бичээгүй байгаад нотлогвол авлига авсан хэрэгт унах юм. Энэ жилийн мэдүүлэгтээ дөрөвхөн гишүүн бусдаас бэлэг авчээ. Ч.Улаан, Р.Буд нарт тус бүр гурван адуу,  Б.Чойжилсүрэн гишүүнд Увсын иргэдээс 500 мянган төгрөгийн 3 мөнгөн аягыг сайхан сэтгэлээр хандивласан байх юм. Харин өөрөө бэлэг аваагүй хэрнээ Ш.Сайхансамбуу гишүүн “верту” загварын гар утас Д.очирбат найздаа  бэлэглсэн байна. Бусдад нь харин хэн ч сайхан сэтгэлээр бэлэг өгөөгүй гэжээ.

76:3 УИХ-ын гишүүдийг бүгд хувьдаа уул уурхайн лицензтэй, түүндээ тааруулж хууль баталдаг гэсэн шүүмжлэл хэзээд л явж байдаг. Харин энэ жилийн АТГ-т өгсөн мэдүүлгээс нь харахад тэднийг хэтэрхий их харддаг бололтой. 76 гишүүний дөнгөж 3 нь л ямар нэг хэмжээгээр ашигт малтмалын лицензтэй гэдгээ хүлээжээ. С.Оюун гишүүн хаанахын гэдэг нь тодорхойгүй хайгуулын лицензийн 15 хувийг эзэмшдэг бол Ш.Сайхансамбуу Занарын ордын хайгуулын 2 тусгай эрхтэй аж. Харин амьдрал дээр ч, цаасан дээр ч эзэмшигч гэдгээ нуудаггүй Ц.Шинэбаяр Адуун чулуун уурхайн А лицензийг эзэмшдэг юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Купить Гарисон Форд Кинель Купить Мел ÐÐ¾Ð²Ð¾Ñ€Ð¾ÑÑ Ð¸Ð¹ÑÐº Соль закладкР° форум ЗакладкР¸ мет Где купить кокаин в москве Спайс омск закладкР°Ñ… Купить закладкР¸ трамадоР» в ÐšÑƒÐ´Ñ‹Ð¼ÐºÐ°Ñ €Ðµ Спайс в Юрьев-По
IP:5.101.219.196  2018-03-31 18:03:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.