Топ модель Сэлэнгэ ааваасаа ч их иддэг

2012/04/20
Share |
Топ модель Сэлэнгэ ааваасаа ч их иддэг

Мэдлэг боловсрол болоод биеэ авч яваа байдлаараа загвар өмсөгчид элдэв шүүмжлэлд байнга өртдөг. Мэдээж бүх загвар өмсөгчдийг энэ ангилалд хамруулах нь өрөөсгөл.

Нэг үеэ бодвол мэдлэг боловсрол, хувь хүний байр суурий ихээхэн анхаардаг болсон тэд гадаад дотоодын нэр хүнд бүхий олон тэмцээн уралдаанд гоо сайхан төдийгүй, боловсролоороо өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт гаргах болсон. Үүний нэг нь Азийн супер арван загвар өмсөгчдийн нэгээр шалгарч байсан топ Э.Сэлэнгэ.  Сайхан өгзөг, хөөрхөн инээмсэглэлээрээ бахархаж явдаг тэрээр “Гоёл-2011” наадмын топ моделиор шалгарч амжилтаа бататгаад авсан. Бусдыгаа бодвол янаг амрагийн асаадлаар элдэв сенсаци тариад байдаггүй тэрээр өнгөрсөн намар манай оронд айлчлаад буцсан Fashin TV-ийн үүсгэн байгуулагч Мишель Адам Лисовскийн таалалд нийцэж үдшийг хамт өнгөрөөсөн гэгдэж элдэв зураг хөрөг нь сайтуудаар цацагдаж нилээдгүй шуугиулаад авсан.

Байнга шахуу олны нүдэнд өртөж байдаг загварынхны хувьд гоо сайхан байдалдаа анхаарах нь нэн тэргүүний зүйл. Бусад моделиудаа бодвол өв тэгш бие хаатай гэгддэг Сэлэнгэ сайхан биеийнхээ нууцыг спортоор хичээллэж, байнга хөдөлгөөнтэй байдагтайгаа холбодог гэнэ. Тэрээр хоолны дэглэмын асуудал дээр санаа зовж, өөрийгөө зовоодоггүй бөгөөд зарим тохиолдолд ааваасаа ч их иддэг гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.