МУГЖ Т.Ариунаа ХУДАЛЧ

2012/04/21
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
МУГЖ Т.Ариунаа ХУДАЛЧ

Сүүлийн хэдэн жилийн турш сүлжээний бизнес гэдэг зүйл монголд нэлээд эрчимтэй дэлгэрээд байгаа. Тэднээс хамгийн их “газар авсан” бөгөөд хүмүүст танил болсон нь “Oriflame”. Шведийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Oriflame” компани Монголд орж ирээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд өдгөө Монголын айл өрх бүрт тус компанийн бүтээгдэхүүн байдаг. Анх энэ сүлжээг Монголд орж ирэхэд хамгийн түрүүнд элсэж байсан хүмүүс өнөөдөр нэлээд өндөр цалинтай, тансаг хаус, гангаж машинаар гангарах болсон. Тухайлбал “Oriflame”-ийн Оюунгэрэл гэх бүсгүйг сонсоогүй, дуулаагүй хүн үгүй.

Түүнчлэн дуучин, сийлбэрч Баттогтох эхнэрийнхээ хамтаар энэ бүтээгдэхүүнийг зарах, сурталчилах ажилд бүхий л сэтгэл зүрхээ зориулдаг бөгөөд түүнийгээ үр шимийг ч чамлахааргүй өндөрөөр хурааж авсан. Тэгвэл сүүлийн үед МУГЖ Т.Ариунаа ч мөн энэ бизнест ороод байгаа гэнэ. Тэрээр лекц уншиж, дуу дуулахаасаа гадна зав л гарвал өнөөхөө рок попын эмэгтэй дуучдад сонирхуулах гээд харайлгадаг сурагтай. Бүр уулзсан болгондоо бараагаа сурталчилж гарын тос, сүрчиг, саван, үсний будгаа хүртэл “Oriflame”-ийнх хэмээн шагширдаг аж. Гэхдээ тэрээр хүмүүст “Oriflame”-ийг сурталчилдаг ч үнэн хэрэгтээ өөрөө огтхон ч хэрэглэдэггүй гэнэ лээ. Түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүд бүгд “Ив Роше”, “Кристиан Диор” фирмийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд үүнийг ойр дотныхон нь бүгд мэддэг юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.