”Говь” брэндийн нүүр царай болсон ч мэдлэг дульхан нөхөр

2012/04/21
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
”Говь” брэндийн нүүр царай болсон ч мэдлэг дульхан нөхөр

Улстөрийн амьдралд “бойкот” гэдэг үгийг  түгээмэл хэрэглэдэг. Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Л.Гүндалай гээд бусдыгаа бойкотлох эрхмүүд олон бий. Тэд хэнд ч дээрэлхүүлж, ямар нэгэн байдлаар дарамтуулж яваагүй, цөстэй эрчүүд. Харин саяхны нэгэн өдөр эрхэм гишүүн Л.Гүндалай намын нөхөддөө мэдлэгээрээ бойкотлуулах нь тэр. Уул уурхайн ашиглалтын лицензийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байсан гишүүд ээлж дараалан үг хэлж эхэллээ. Хамгийн эхэнд Ч.Ганхуяг гишүүн араас нь С.Эрдэнэ хэлж, дараа нь Л.Гүндалай үгээ хэлэх гэхэд нь “Чи байж бай эхлээд миний ээлж. Би ярих асуудлаа ярьсны дараа бол хэмээн Г.Баярсайхан гишүүн” дээрэлхэв. Л.Гүндалай гишүүн их л хүлээцтэй хандаж бүгдийг нь үгээ хэлж дуустал нам гүм сууж харагдлаа.

Мэддэг юм нь байсан бол мань хүн тэгж хэлүүлээд зүгээр суух хүн яавч биш. Осолгүй л мэдлэг дундуурхан байсан учраас хүлээцтэй загнаж харагдсан. Дашрамд дуулгахад сүүлийн үед эрхэм гишүүн парламентийн ордонд “Говь” брэндийн нүүр царай болох болсон. Ноолууран хантаазаар гангарч хаана ч гэсэн өмсдөг болсон түүнийг харсан настайчууд “зайлуул ганц дээлтэй эмгэн” гэдэг шиг энэ хүүд өөр дээл олддоггүй юм болов уу хэмээн өрөвдөх болсон гэнэ лээ. Та наад дээлээ тайлаач ээ хэмээн зэмлэсэн найз нөхөддөө “За яахав дээ. Ноолуур болохоор өмсөхөд эвтэй байдаг юм. Тэгээд ч надад л ганцхан байдаг дээл” хэмээн онгирдог сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.