Дуучин Номин нөхрөө гарджээ

2012/04/23
Share |
Хүмүүс: Номин | 
Дуучин Номин нөхрөө гарджээ

Share on facebookShare on twitter2012-04-23 10:14:26 - Шар “Би өөрийн гэсэн бизнестэй. Намайг өдий зэрэгт хүрэхэд хэн нэгний оролцоо туслалцаа байгаагүй” гэж өөрийгөө рекламдах дуртай дуучин Номингийн хувийн амьдрал сүүлийн үед нэлээд асуудалтай байгаа гэнэ. Түүний нөхөр  УИХ-ын гишүүн Д.Арвиний төрсөн дүү “Их Өргөө” компанийн захирал Д.Бадрах гэдэг. Тэд “тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбоо”-д  4, 5 жилийг ардаа үлдээсэн. Дуучин бүсгүй Д.Бадрахыг “жинхэнэ  хайраа” хэмээн итгэж, Б.Жасмин хэмээх хөөрхөн охинтой  болсон.

Гэтэл сүүлийн үед хосуудын харьцаа тун чиг таагүй байгаа төдийгүй салах, сарних  дээрээ тулаад байгаа аж.Д.Арвин гишүүний дүү Д.Бадрах дуучин бүсгүйтэй нэр холбогдсоны буянаар богино хугацаанд хүмүүст танигдаж урдах хойдох амьдрал нь ч сөхөгдөж эхэлсэн. Түүнийг дуучин бүсгүйтэй ханилахаас өмнө Алтанцэцэг гэх эмэгтэйтэй амьдрал зохиож байсан гэдэг. Д.Бадрахыг хүүхэн, ан хоёрт “нугасгүй” гэдгийг найз нөхдүүд нь нуудаггүй юм билээ.Саяхан найзуудтайгаа ан ав хөөж яваад ирэхэд нь дуучин бүсгүй 22-ын товчоон дээр нөхрөө тосчээ. Эхнэрээ хотын захад хүлээж байгааг сонссон Д.Бадрах болон түүний найзууд, Д.Бадрахын анд дагуулж явсан бүсгүйг дуучин Номингоос нуух гэж нэлээд оролцсон боловч дуучин бүсгүйд баригдсан сурагтай. Юутай ч нөхрөө гардсан дуучин бүсгүй сүүлийн үед нэлээдгүй бухимдангүй яваа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.