Хүмүүс: Diaz Cameron | |
Холливуудын алдарт жүжигчин Камерион Диаз нэгэнтээ “Би ээж болохыг хүсэхгүй байна. Би хүүхдэд тийм ч дуртай биш” хэмээн ярьж олны дургүйцлийг хүргэж байсан удаатай. Тэрээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “ Би хүүхэд гаргахгүй,ээж болохгүй гэж хэлээгүй.Би одоо 40 нас хүрэх гэж байна.Хүүхэдтэй болоогүй л байна. Магадгүй хүүхэд өргөж авах тухай бодож болох л юм” хэмээн ярьжээ. Ганц бие жүжигчин бүсгүйн хувьд энэ нь хувийн амьдралдаа санаа зовж, анхаарч байгаа явдал хэмээн фенүүд нь үзжээ. “Одоо болтол гэрийн бүлийн амьдралаа зохиогоогүй байгаа ч жүжчигчин бүсгүй хүүхэд өргөж авах тухай бодож байгаа нь түүнийг ганцаардаж байгааг илтгэж байгаа хэрэг” хэмээн хэвлэлээр бичих болжээ. Үнэхээр ч жүжигчин бүсгүй ганцаараа өтлөхийг хүсээгүй биз.