Мадонна тамхи татсан охиноо хүмүүжүүлнэ

2012/04/23
Share |
Мадонна тамхи татсан охиноо хүмүүжүүлнэ

Дэлхийн хамгийн өндөр орлоготой оддын нэг дуучин Мадонна хүүхдүүддээ хамгийн сайн асрагч, гэрийн багш, сургууль гээд худалдан авч өгч болох бүхнийг өгөх чадалтай баян эмэгтэй. Гэсэн ч бусад эцэг эхчүүдэд тохиолддогийн нэгэн адил бэрхшээл бас түүнд бий. Хамгийн сүүлд түүний том охин 15 настай Лордес Нью-Йоркийн хөл ихтэй гудамжинд байрлах сургуулийнхаа гадаа тамхи татан зогсож байхдаа гэрэл зурагчдын хараанд өртсөн нь томоохон асуудал болоод байгаа юм. Мэдээж энэ хэрэг ээжийнх нь нэр хүндэд муугаар нөлөөлөх нь тодорхой. Мадоннаг олон нийтэд муу ээж гэж харагдуулах хангалттай баримт гэсэн үг.

Харин өнгөрсөн өнөө өглөө цацагдсан “Today”  шоунд ярилцлага өгөхдөө Мадонна, “Тэр зургийг хараад надад үнэхээр хэцүү байсан. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ өдөр бүр ярилцахад хүндрэлтэй байдаг. Гэвч хэн нэгэн тамхи татахыг тэсвэрлэж чадахгүй. Ялангуяа миний охин шиг бүхий л охидод би тамхи гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хэлсэн байна. Мэдээж Мадонна өөрөө ч сүүлийн хэдэн жилд тамхинаас татгалзаагүй. Тэрээр 1994 онд хийсэн “Late Show With David Letterman” шоуны үеэр тамхи татаж байсан. Мөн бусад шоу, нэвтрүүлгүүдэд оролцохдоо нийт 13 удаа тамхи татаж харагдсаныг эх сурвалжууд нэг бүрчлэн тэмдэглэж авчээ. 

“Би тамхи татдаггүй. Энэ бол зүгээр л чимэглэл төдий зүйл байсан. Энэ бол миний охин тамхи татаж байгаагаас өөр зүйл. Тэр надаас тамхи татахыг сураагүй. Гэхдээ би өөрийгөө их хатуу, чанга ээж гэж боддог байсан минь эндүүрэл байж. Тиймээс би одооноос хүүхдүүддээ илүү хатуу, чанга байх ёстой байж магадгүй” хэмээн ярьсан байна.  Мадонна охин Лордесоос гадна 11 настай Рокко, 6 настай Дэвид, 6 настай Мерси хэмээх гурван ч хүүхэдтэй билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.