Жүжигчин Батаа ”Мөрөөдлийн театр”-ынх болжээ

2012/04/24
Share |
Хүмүүс:
Жүжигчин Батаа ”Мөрөөдлийн театр”-ынх болжээ

Д.Батаа сургуулиа төгсөөд “Х Түц” хамтлагийн тогоонд олон авьяаслаг жүжигчдийн хамт буцалж байсан уран бүтээлч. Одоо харин хамт­ла­гаа­саа гарч “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болсон. Тэрээр энэ талаараа “Манай “Х Түц” хамтлагийнхан авьяас нь хахсан уран бүтээлчид. Үнэхээр хийсэн шиг хийж, хөдөлмөрлөсөн шиг хөдөл­мөр­лөж чаддаг. Би хэн байх­даа хамтлагтаа орж байлаа. Тэд намайг хэн болгож өглөө гэдгийг би хаана ч, хэнд ч хэлнэ. Одноо эгч, Аглуу ах, Онон ах, Төөтөө, Наран­со­лон­го, Бархүү, найруулагч Найдандорж болон залуу уран бүтээлчидтэйгээ хам­тарч ажиллаж байсан маань намайг өдий зэрэгтэй уран бүтээлч болгосон. Би хамтлагаасаа гараад удаагүй бай­­на. Хүмүүс янз бүрээр л ярьж байх шиг байна. Яагаад гарсан гэдэг нь хувь хүний нууц хэвээр үлдэг л дээ. Гэхдээ би өөрийгөө завь гэж бодоод үзэл бодол мөрөөдлөө да­гаад өөр тийшээ хөвмөөр санагдсан. Биеэ дааж үзмээр санагдлаа. Тиймээс хамт­ла­гийнхандаа хэлээд бие даа­сан уран бүтээлээ эхлүүлж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Icdfgftm , http://vkmonline.com/blogs/pos t/1366035 why_women_date_older_men, http://vkmonline.com/blogs/pos t/1366424 single_mature_women_kamloops_b c, http://vkmonline.com/blogs/pos t/1366280 how_to_find_bumble_matches_on_ facebook,
IP:91.243.91.197  2018-12-17 06:37:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.