Үүргэвчтэй аялагч Г.Ганхүү, ”Буян” Жагаа нар ”Улаанбаатар хотын нутгийн зөвлөл” байгуулжээ

2012/04/25
Share |
Үүргэвчтэй аялагч Г.Ганхүү, ”Буян” Жагаа нар ”Улаанбаатар хотын нутгийн зөвлөл” байгуулжээ

Монгол улсад сүүлийн 10 жилийн дотор нутаг ус, дов жалганы үзэл ихэд газар авч, сүүлдээ энэ нь нийгэмд ужигран албан тушаал, эрх мэдэл, мөнгө санхүүгийн бүлэглэл болон хувирчээ. Энэ талаар “Ардчиллын 13”-ын нэг Дарь.Сүхбаатар хэлэхдээ “Жалга, довны үзлийг анх үүсгэсэн хүмүүс бол бөхчүүд бөгөөд бөхийн цол, гуншинг дуудахдаа тэр аймгийн, тэр сумын, тэр багийн хэмээн дуудахыг хорих нь зүйтэй” гэсэн бодолтой явдаг аж. Тэгвэл гитарчин Д.Өөжгий “Хөдөөнийхөн хот руу, хотынхон Европ руу нүүгээд рок, поп урлаг үзэгчгүй боллоо” хэмээн шагширч байсан удаатай.

Жалга, довны үзэл нь сүйхээтэй, самбаатай улс төрчдийн хувьд улс төр хийх, карьераа өсгөх нэгэн талбар болж ойн баяр, наадам, бүр сумын иргэний төрсөн өдрийг тэмдэглэхийн наагуур бүх л баярууд дээр шоуддаг болсонд ИЗНН-ын тэргүүлэгч гишүүн, “Шар айраг” хамтлагийн ахлагч ихэд унтууцан шүүмжилжээ. Энэ байдал дээр дүгнэлт хийн 2012 онд нэр дэвшихээр горилж буй Ц.Ганхүү саяхан “Буян”-гийн Жагаа ахтайгаа нийлэн “Улаанбаатар хотын нутгийн зөвлөл” гэдгийг байгуулан 40, 50 мянгатаас төрөн гарсан бүх бизнесмэн, улс төрчдөд албан бичиг хүргүүлсэн бөгөөд анхны хурлаа 23 дугаар сургууль дээр хийхээр цаг авчээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.