Дуучин Л.Банзрагч МУСТА гэж дуудуулах дургүй

2012/04/25
Share |
Хүмүүс: Лодой Банзрагч | 
Дуучин Л.Банзрагч МУСТА гэж дуудуулах дургүй

Дуучин Л.Банзрагч комьютер график болон хайчилбарыг хослуулан "Бурхан ээж" дуугаа дүрсжүүлжээ. Тэрбээр энэ тухайгаа "Зохиолын дуучдаас иймэрхүү клип хийж байгаагүй бөгөөд миний хувьд анхдагч нь болсондоо баяртай байна” гэжээ. Түүнчлэн дуучин Л.Банзрагч шинэ цомгийн ажилдаа ороод байгаа бөгөөд энэ зун бие даасан тоглолтоо хийх төлөвлөгөөтөй байгаа гэнэ. Дашрамд дурьдахад түүнийг төрөхөд аав нь ирээдүйд сайн дуучин болохыг бэлгэдэн Банзрагч агсны нэрийг  хайрласан гэдэг. Харин оюутны ширээнээс дөнгөж гарсан залуу дуучин маань Банзрагч агсны дууг дуулахын тулд үе үеийн хөгжмийн зохиолчид, дуучдаас зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулж байжээ. Түүнчлэн дуучин залуу маань сүүлийн үед шагнал үнэ цэнээ алдаж, хэн дуртайд нь өгдөг болсон тул өөрийгөө МУСТА гэж дуудуулах дургүй гэдгээ нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.