Ц.Элбэгдорж: Төрийн хууль дуудсан бол гутлаа өмсөөд өөрөө яваад очих хэрэгтэй

2012/04/26
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж: Төрийн хууль дуудсан бол гутлаа өмсөөд өөрөө яваад очих хэрэгтэй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Нийслэл хотын иргэдтэй уулзалт хийлээ. Төрийн ордонд болж буй уг уулзалтыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  үг хэлсний дараа иргэд ээлжлэн санал бодлоо хэлэх буюу асуулт асууж буй юм. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ц.Элбэгдорж ихэвчлэн  хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигатай тэмцэх асуудал болон хар тамхи, архи, шүүхийн шийдвэрийн талаар онцлон дурьдав.

Тэрээр  Н.Энхбаярын баривчилгаатай холбоотой асуудлаар : "Төрийн хулгайч бол айж амьдрах цаг ирж байна.Саяын тэр дуулиантай баривчилгааны дараа цагдаа нар, хуулийнхнийг гоочлох оролдлого хийлээ. Баривчилгааны үеэр цагдаа нар тусгаарлах шугам татаад "энд хуулиас зугатсан хүн орогнож байгаа" гэдгийг иргэдэд сануулах ёстой байсан юм. Энэ шугамаас хол бай гэж иргэдэд хэлэх ёстой байсан юм. Ийм дүрэм журам дутсан байж магадгүй. Манай цагдаа, хуулийнхан арай өөрчлөгдсөн нь харагдаж байсан. Хууль хэрэгждэг гэдгийг харуулсан. Харин өөр айлын хаалга эвдэж орсондоо уучлалт гуйж байна. АТГ-аас хөрөнгө гаргаад уучлалт гуйгаад эвдсэн зүйлээ засч өгөөд явсан. Төрийн хуулийг засч чаддаг, таны төлөө явж чаддаг юм аа гэдгийг хэлж байна. Цагдаа хуулийнхан үйлчилгээний байгууллага болж байна. Энэ хандлага цааш өөрчлөгдөөд арга барил, сэтгэлгээний хандлага болно. Ийм чиглэл рүү явах  ёстой.Ер нь бол төрийн хууль дуудсан бол гутлаа өмсөөд өөрөө яваад очих хэрэгтэй” хэмээн өгүүлсэн юм.

С.Сарнай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.