Монголын хууль ”Симба” нэртэй ах дүү нарт л үйлчилдэг

2012/04/26
Share |
Хүмүүс:
Монголын хууль ”Симба” нэртэй ах дүү нарт л үйлчилдэг

"Симба" Батаа гэдэг бүтэл муутай эр УИХ-д сууж, улс төрийн тохироогоор МАХН-ынхантай нийлж нэгдэж, багагүй дуулиан тарьсан. Баар ажиллуулж, газар тариалангийн бизнес эрхлэж огцом баяжсан “Симба” Батаа гэгч энэ нөхөр одоогоос  таван жилийн өмнө Батлан хамгаалах яамны өмч хөрөнгө болох Ми-8 нисдэг тэрэг хөлөглөн зугаацаж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үнэг хөөж яваад  нисдэг тэрэг унагааж байлаа. Хамгийн хачирхалтай улсын олон зуун сая төгрөгийн үнэтэй нисдэг тэргээр ан ав хийж, хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж яваад эвпэж гэмтээсэн энэ эр ямар ч хариуцлага хүлээгүй өнгөрсөн. Тэр ч бүү хэл нисдэг тэрэг унагаасан хэрэгт нисгэгч нар буруудаж, “Симба” Батаа шүүхэд хохирогчоор очиж, Монголын төрийн нэрийн өмнөөс хэрэг шийтгэж суугаа шүүгч нар хэр бохир заваан ажилладаг вэ гэдгийг олон хүнд илчилсэн.

 Энэ нь ч аргагүй. “Симба” Батаа гэгч энэ эр тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Намбарын Энхбаярын хайрт эхнэр О.Цолмонгийн ойрын хамаатан саднаар гэнэтхэн тодорч, шүүгч нар Н.Энхбаяр, О.Цолмон нарт тал засахын тулд гэмт хэрэгтэн “Симба Батаагийн хэргийг хав дарж, түүнийг хохирогч болгон үлдээсэн хэрэг. Монгол Улс цөөн хэдхэн нисдэг тэрэгтэй. Ялангуяа Батлан хамгаалах яамны хувьд энэ нисдэг тэрэг хөл залгах гол унаа нь байсан. Гэвч үнэгний анд яваад эвдэрсэн нисдэг тэрэг хаана байгааг өнөөдөр мэдэх хүн тун цөөхөн байна. “Симба” Батаа гэгч энэ эр үнэгний ан хийж байгаад эвдэлсэн нисдэг тэргийг бүүр өөрийн болгож авч, асар өндөр үнээр зарсан байх юм. “Симба” Батаа эвдэрсэн онгоцны хойноос нилээд гүйсэн бололтой юм.

Гэхдээ тэр өөрийнхөө гэм нүглийг цайруулж, эвдэрсэн онгоцыг засуулах гэж хичээсэнгүй. Харин дундаас нь асар их хэмжээний ашиг хонжоо олох гэж л улайрсан бололтой. Үнэгний ан хийж байх үед нисдэг тэрэг унаж, сэнс нь эвдэрсэн байсан. Уг нисдэг тэрэгний сэнсийг “Симба” Батаа засуулна хэмээн гүйж, Батлан хамгаалах яамны нэрийг барьж Сангийн яамнаас 300 мянган ам доллар салгаж авчээ. Үнэндээ 300 мянган ам доллароор засуулсан уу? Эсвэл 30 мянган ам доллароор засуулсан уу гэдгийг өнөөдөр мэдэх хүн алга. Зөвхөн сэнсийг нь засхад л 300 мянган ам доллар хүрч байгаа юм чинь энэ нисдэг тэрэг асар өндөр үнэ өртөгтэй эд болж таарах нь. Гэвч хамгийн сонирхолтой нь 300 мянган ам долларын үнэтэй сэнстэй энэ нисдэг тэргийг “Симба” Батаа гуай БХЯ-ны эрх мэдэлтнүүдийг лоббидож, актлуулаад ердөө л аравхан сая төгрөгөөр өөрөө худалдаж авсан гэдэг мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Үүнээс үүдэн хэрвээ энэ нисдэг тэрэг актлахаар эвдэрчихсэн байсан юм яах гэж Сангийн яамны 300 мянган ам доллароор засуулсан юм.

 Нэгэнт засвар хийлгэсэн юм бол яагаад актлаж, 10-хан сая төгрөгөөр зарсан юм гэдэг үй олон асуулт ар араасаа цувран гарч ирж байна. Гэвч үүнд хариул өгөх хүн өнөөдрийг хүртэл алга. Монголын Батлан хамгаалах салбарт шинэчлэл хийсэн хэмээн өөрөө өөрийгөө магтаж, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор саяхан энгэрээ цоолсон Лу.Болд сайдын нүд чихнээс далд энэ наймаа хийгдсэн гэдэгт хэн ч итгэхгүй. Харамсалтай нь улсын хөрөнгийг угаадас шиг бодож хаа сайгүй цацаж, ашиг хонжоо олж чаддаг улс төрчдийн наймаа үүгээр дууссангүй. “Симба” хочит Батаа 10-хан сая төгрөгөөр худалдаж авсан 300 мянган ам долларын үнэ бүхий сэнстэй Ми-8 нисдэг тэргээ саяхан зарсан байна. Энэ сүйхээтэй эр 10-хан сая төгрөгөөр худалдаж авсан нисдэг тэргээ “Тэнгэрийн улаач” ХХК-д 400 сая төгрөгөөр зарж цөм ашиг хийжээ.

 “Симба” Батаа хэмээх энэ эр нисдэг тэрэг эвдэлж улсад үлүх зуун саяын хохирол учруулсан. Дараа нь засуулах гэж 300 мянган ам доллор бас л улсаас авч хохироосон. Эцэст нь өнөөх онгоцоо актлуулж, аравхан сая төгрөгөөр худалдан авч бас л улсад 400 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Харин өөрөө сэнсний засварын 300 мянган ам доллар, дээрээс нь нисдэг тэрэг зарсны ашиг гэж 390 сая төгрөг олчихоод байна. Батлан хамгаалахын сайд Лу.Болд энэ наймааг сая л мэдсэн хүний дүрд тоглож, яаман дээрээ ажлын хэсэг байгуулж, шалгалт хийнэ” хэмээн хөөрхөн жүжиг тоглож эхэлсэн сурагтай. Гэвч Лу.Болд ажлаа өгөх гэж байгаа. Буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй. Түүний шалгалт нэртэй жүжиг чимээгүйхэн өндөрлөж, энэ хэрэг хаагдана. “Симба” Батаа улсыг хохироогоод ял зэмгүй өнгөрнө гэдэг нь нэгэнт тодорхой болов.

Сүүлийн хэдэн жилийн турш Монголын улс төр бизнесийн хүрээнийхэн дотор “Симба” Батаа гэгч цуутай эрийн ах дүүстэй холбоотой таагүй мэдээлэл байнга дэлгэгдэж байгаа. Улсын нөөцийн хоёр тэрбум төгрөгийн шатахуун луйвардсан хэрнээ “Симба” Батаа ямар ч ял шийтгэл эдлээгүй. Түүний эхнэр Сэлэнгэ гэгч эмэгтэйд АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч чимээгүйхэн дарсан. “Симба” Батаагийн төрсөн дүү дуучин Батсайхан гэгч эр Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэх сангийн захирлаар томилогдож, ах дүү, хаматаан садан, хамт ажиллаж байсан найз нөхдийгөө Тариалан эрхлэх санд бөөнөөр нь ажилд оруулж, өөрсдийнхөө хувийн компани руу баахан Тариалан эрхлэх сангийн мөнгийг бөөн бөөнөөр нь шилжүүлж байгаад ажлаасаа хусагдсан. Гэвч түүнтэй бас л хэн ч хариуцлага тооцоогүй.

 Мөн “Симба” Батаагийн төрсөн дүү Ц.Бат-Энх гэгч нөхөр  “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг луйвардсан Чимэдцэрэнгийн хэрэгт орооцолдсон ч түүнийг албан тушаал дэвшүүлэн ГОК-д Үйлдвэрийн хөгжил хариуцсан захирал хэмээх том албан тушаалд томилж, бас л ямар нэг хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн. Монголын хууль “Симба” хочтой ах дүү нарт үйлчлэхээ байсаар удаж байна. Ингэт толгойн сангийн аж ахуйг хувьчлал нэрээр авч, ашиг шим арвинтай цагаантолгойт үүлдэрийн хэдэн үхрийг нядалж, устгаж баяжсан ах дүүсийг хууль ивээгээд байгаа биш, харин хуульчид хамгаалж, улс төрчид тэднээс ашиг хүртэж суудаг аж. Улсын ерөнхий прокурор асан Алтанхуяг “Симба” Батаатай үй зайгүй найз. Дээрээс нь экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн хамаатан учраас тэд ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байдаг бололтой.

Ц.Хан-Хөхий эх сурвалж: Үндэстэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Купить Гари Гарисон Майкоп КристалР»Ñ‹ а29 Ð¡Ð¼Ð¾Ñ‚Ñ€ÐµÑ‚Ñ Œ русские каналы онлайн Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в НефтекуР¼ÑÐºÐµ Стаф в Асино купить МДМА розовые Тутаев купить HOMER Энгельс купить Марка Касли купить Пятку Дмитров как купить амф по закладкРµ спб Купить спайс барнаул Реагент в НижнекаР¼ÑÐºÐµ Чаплин 24 в обход купить марихуаР½Ð° Ворсма Сорта опийногР¾ мака ЗакладкР¸ скоростР¸ в тольяттР¸ Купить закладкР¸ гашиш в ШадринсРºÐµ Купить IKEA Туймазы купить марихуаР½Ð° КондровР¾ Как варить кухнарь купить по закладкР°Ð¼ в москве купить энергетР¸Ðº cocaine купить Витамин МежгорьРµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КаспийсРºÐµ купить крисы ЛюдиновР¾ Как определР¸Ñ‚ÑŒ качествР¾ конопли Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Москве Купить закладкР¸ гашиш в Оханске Обзор лучших сидбанкР¾Ð² ГолландР¸Ð¸ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ кристалР»Ñ‹ соль цена Элитные стеклянР½Ñ‹Ðµ бонги с Ñ„Ð¸Ð»ÑŒÑ‚Ñ€Ð°Ñ †Ð¸ÐµÐ¹ фирмы Grace Glass rcfoks biz Купить Гашиш в Пермь
IP:146.185.205.61  2018-03-09 00:06:41
jaoiopmser закладкР¸ соли для ванн Как сделать лсд дома Спайс россыпь в СаратовРµ КОЛЕСА ПО ЗАКАЗУ Купить Марки в КостереР²Ð¾ Через сколько наркотиРºÐ¸ выходят из организР¼Ð° ЗакладкР¸ реагент в Учалы Спайс россыпь в Кимры Способы самоубиР¹ÑÑ‚Ð²Ð° ÑÐ¸Ð¼Ð¿Ñ‚Ð¾Ð¼Ñ ‹ передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ¸ амфитамР¸Ð½Ð¾Ð²Ð°Ñ Купить закладкР¸ трамадоР» в КрасавиР½Ðµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Ð—Ð°Ð²Ð¸Ñ‚Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить Кокаин в МензелиР½ÑÐº Купить закладкР¸ LSD в НогинскРµ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Шацке Купить кодеин ÐÐ¾Ð²Ð¾Ð¼Ð¸Ñ‡Ñ ƒÑ€Ð¸Ð½ÑÐº Магазин ЗакладоРº Спайс СтавропР¾Ð»ÑŒ Купить МЕФ Сурск Гашиш сургут ВизуальР½Ñ‹Ðµ закладкР¸ для тора ЗакладкР¸ кокаин в СлавгорР¾Ð´Ðµ ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Кушве что сильнее амфетамР¸Ð½ или Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин купить Дурь Скопин ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в СветлогР¾Ñ€ÑÐºÐµ Открыть кинозал в обход блокироР²ÐºÐ¸ Бодрум купить Коксик Купить героин в Усть-Кут МефедроР½ нет эйфории Листья Кратома скотобаР·Ð° сайт зеркало ВяземскР¸Ð¹ купить Белый Открыть русдосуР³ ком в обход блокироР²ÐºÐ¸ Купить Ляпка Брянск Купить Пекс Калтан закладкР¸ в омске спайса работа на дому нефтеюгР°Ð½ÑÐº
IP:93.179.90.58  2018-05-01 19:56:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.