Хүмүүс: Ням-осор Учрал | |
Няс-Осорын хүү Учрал нэг хэсэг хип хоп дуу дудулж "Темон" нэрээрээ олонд танигдсан. Гэвч уран бүтээлээрээ хол явахгүй гэдгээ мэдсэн Учрал өнгөрсөн хугацаанд ар гэрийнхээ амьдралд түлхүү анхаарч урлагийн тогооноос гарч боловсролын салбарт хүч үзэж байгаа. Шат ахиж улс төрийн тогоонд орохоор сэтгэл шулуудсан Н.Учрал 2012 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшихээр бэлдэж байгаа бөгөөд сонгуулийнхаа сурталчилгааг хийхээр эртнээс бэлдэж "Royal HD" телевиз хүртэл байгуулсан. Н.Учралыг хэнтий аймгаас нэр дэвших өндөр магадлалтай гэсэн мэдээлэл байна.
Эх сурвалж: СЭРҮҮЛЭГ СОНИН