А.Хаянхярваа үнэт чулууны талбарт хүч үзэх үү?

2012/04/26
Share |
Хүмүүс: А Хаянхярваа | 
А.Хаянхярваа үнэт чулууны талбарт хүч үзэх үү?

Эргэн нэгдээд байгаа "Номин талст" хамтлаг намар тоглолтоо хийхээр зэхэж байгаа билээ. Харин хамтлагийн гишүүдээс нийгмийн идэвхи, улс төрийн оролцоо, урлаг, хоббиг хослуулагч гээд юм юманд гаажтай Хаянаа геологи уул уурхай, үнэт эдлэлийн салбарт хүч үзэхээр шийдсэн бололтой.

Тэрбээр сүүлийн үед Геологийн төв лабораториор байнга эргэлдэх болсон бөгөөд ховор хийцийн хөөрөг, төрөл бүрийн үнэт чулуу шинжилгээнд өгч, мөн уул уурхайн яаралтай дээж өгдөг болжээ.

Харин лабораторийн бүсгүйчүүд хөгшин, залуугүй Хаянааг ирсэн өдөр хоорондоо жиг жуг хийлцэж, “Номин талст”-аар амьсгалдаг гэнэ.

Хаянаагийн авчирсан чулуунууд ховор төрөлд ордог бөгөөд үнэд хүрч болохоор байдаг нь түүнийг ийнхүү энэ салбарт шунан дурлуулж байгаа бололтой.

П.Сүндэр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.