Мартагдсан хүн

2012/04/30
Share |
Хүмүүс: Дамба Дэрмээ | 
Мартагдсан хүн

Ах дүүсийн "Хурд", "Чоно" хамтлагууд хүчээ авч, "Хурдан чоно" гэсэн нэр хүртэл өгч байсан үе саяхан мэт. Гэсэн ч тус хамтлагийнхан мөр мөрөө хөөж дуучин Д.Батбаяр буюу Дэрмээ хаа нэг газар ганцаараа дуулж харагдах болсон. "Чоно" хамтлаг тарсан гэх яриа хэдийн газар авсан ч Дэрмээ ямартаа ч урлагаа орхиогүй бололтой. Тэрээр хоёр ч шинэ цомгийн ажилдаа орсон ба тун удахгүй худалдаанд гаргахаар зэхэж байгаа гэнэ.

Нэг нь гитарын цомог байх бол нөгөө нь ганцаарчилсан уран бүтээлийн цомог байх аж. Тэрээр бас энэ зуур хувийн амьдралаа ч төвхнүүлээд амжиж. Түүний гэргийг Д.Ариунзаяа гэх бөгөөд СУИС-ийн бүжгийн ангийг төгссөн мэргэжлийн бүжигчин. Өмнө нь "Камертон" хамтлагийн ууган бүжигчнээр ажиллаж байсан төдийгүй Цэнгээнт бүжгийн гурван удаагийн хатан хаан өргөмжлөлтэй юм билээ. Өдгөө "S Line" бүжгийн клубыг удирдан ажиллуулдаг юм байна.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.