Баян-Өлгийд 300 хүн хордлогод орон нэг нь нас барлаа

2008/05/06
Share |
Хүмүүс:
Баян-Өлгийд 300 хүн хордлогод орон нэг нь нас барлаа

Баян-Өлгий аймагт 300 хүн хордлогод орсон мэдээлэл Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд бямба гарагийн өглөө иржээ. Хордлогын төвд ирсэн анхны мэдээнд хуримд оролцсон хүмүүс хордон бямба гарагийн өглөө нэг хүн нас барлаа. Эмнэлэгт 100-гаад хүн эмчлүүлж байна гэжээ. Дуудлагын дагуу эмч нарын баг Баян-Өлгий аймагт очиж ажиллаад иржээ. Хавар болохоор казах үндэстнүүдийн хувьд хуримын улирал эхэлдэг аж. Тус аймагт гэхэд л өдөр 4-5 хурим болж иргэд олноороо цугларсан дайллага цайллага их болж байгаа гэнэ. Ингээд тавдугаар сарын 1-нд болсон хуримд оролцсон хүмүүс шөнөдөө гэнэт бие нь муудан эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Хурц хэлбэрийн хордлогод орсон хүмүүсээс хорь гаруй нь сэхээнд орж нэг нь нас барав. Хордлогын төвийн эмч нарын баг газар дээр нь очиж яаралтай арга хэмжээ авснаар одоогоор байдал сайжирч байгаа аж. Ингээд газар дээр очиж ажилласан Юндэн эмчээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хордлого гарсан аймагт очиход байдал ямар байв?
-Хордлого гарсан эхний хоёр өдөр үнэхээр хүндхэн байсан. Хуримд 300 гаруй хүн оролцсон юм билээ. Зарим нэг нь сум орон нутаг руугаа явчихсан байсныг олж эмнэлэгт хүргэлээ. Хордлогод орсон бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулан сорьцыг лабораторид хүргээд байна.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн хордлогод орсон оноштой эмчлүүлж байна?
-Хордлогын шинж тэмдэг 300-гаад хүнд илэрсэн. Үүнээс зайлшгүй хэвтэж эмчүүлэх шаардлагатай 153 хүн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд эмнэлгийн орны хүрэлцээ муу болохоор хувийн эмнэлэгт хүртэл хэвтүүлэн эмчилж байна. Эдгээрээс 12 хүний биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт эмчүүлж байгаа. Эхний өдрөөсөө байдал дээрдэж хүний амь насанд хүрэх хүндрэл гарахгүй болсон.
-Хордлого юунаас болж үүссэнийг тогтоосон уу?
-Хоолны хурц хэлбэрийн хордлого гарсан байгаа. Гэхдээ хүнсэнд хэрэглэсэн аль бүтээгдэхүүнд хордлого үүсгэх бактери байсныг олж тогтоохоор лабораторид шинжилж байна. Шинжилгээний хариу хэд хоногоос гарна.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala трава в паттайе Мука наркотиРº ЗакладкР¸ гашиш в БалашихРµ закладкР¸ легалки Какой клей нюхать Смеси ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ бошки мдма лсд купить РазблокР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° пиратка Нюхать газ из баллончР¸ÐºÐ° для зажигалР¾Ðº ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Пензе ЗакладкР¸ спайс россыпь в Лянторе Купить Шмаль Валдай Спидуха Купить закладкР¸ метадон в ЛебедянР¸ Гашиш как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´Ð¸Ñ ‚ Купить mdma в КерчьОсР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся Фен шуй закладкР° фундамеР½Ñ‚Ð° МетилфеР½Ð¸Ð´Ð°Ñ‚Ð° гидрохлР¾Ñ€Ð¸Ð´ НаркотиРºÐ° pvp Адреса на закладкР¸ героина Канопля в открытоР¼ грунте ЗакладкР¸ шишки в Старом Крыме Как произвоР´ÑÑ‚ героин ЗакладкР¸ метадон в Семёне Купить соль в Курлове Винт приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ Санкт Ð¿ÐµÑ‚ÐµÑ€Ð±ÑƒÑ €Ð³ закладкР¸ Купить кальян сергиев посад ÐŸÐ¾Ð¿Ð¿ÐµÑ€ÑÑ ‹ краснодР°Ñ€ Купить Марка Собинка
IP:141.101.132.201  2018-02-08 15:05:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.