Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Соц нийгмийн үед хэн ч тоохоо байж, хүүхдүүд наадгай хийдэг байсан хөөрөг өдгөө үнэд орж, баячуудын зиндааг илтгэдэг болоод байгаа. Хийц, чулуунаас гадна хэн барьж эдэлж байсан гэдгээс хамааран хөөрөгний үнэ 30 мянгаас 300 сая төгрөгт хэлбэлздэг гэж мэргэжлийнхэн хэлэх нь бий. Гонконгийн бирж дээр 13 кг-тай хаш чулуу 13 сая доллараар зарагдаж байгааг бодоход үнэ хүрэхээс ч яахав. Хөөрөг сэвгүй байх тусмаа үнэд хүрдэг гэдэг. Ямарваа нэгэн чулуу хагаралтай, сэвтэй байвал 80 хувь нь үнэгүйддэг. Дэлхийн хаана ч хагарал, сэвтэй чулyyr "амьдрал сэвтүүлнэ" хэмээн тийм ч таатайгаар ханддаггүйгээс тэр биз.
Эртнээс уламжилж ирсэн хөөрөг манайхны олны танил эрхмүүдзд цөөнгүй бий. Асашёрюү Дагвадоржид Манлай баатар Дамдинсүрэнгийн гайхалтай ур хийцтэй хар хөөрөг байдаг бол улаан загалмайн нийгэмлэгийн ЕНБД Сам дандовжид гартаамны дээд болсон “их эрдэмтэй” гэж ярьдаг солигддог зураг шиг өнгө нь хувирдаг гайхалтай хөөрөг байдаг тухай ам дамжин яригддаг. Тэр хөөргийг барьсан хүн хэзээ ч уйдахгүй хэмээн өөр хоорондоо ярилцдагаас түүний хийц, чамин содон бүхнийг мэдэж болох мэт.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал