Дархан нутгийн хүү

2012/05/01
Share |
Хүмүүс:
Дархан нутгийн хүү

Бага балчир наснаасаа л  Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын дэд сайд Б.Цэнгэлийг сайн мэдэхийн хувьд энэ хүний талаар цөөхөн хэдэн өгүүлбэр бичлээ.
Би Дархан хотын 10-н жилийн 3-р сургуулийг төгссөн тэр үед одоогийн Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл ах манай сургуулийн онц сурлагатай тэргүүний сурагч байсныг сайн мэдэх юм. Намайг 1985 онд Б.Цэнгэл ах пионерт элсүүлж байсан нь сэтгэлд одоог хүртэл тод санагддаг. Хүнийхээ хувьд Б.Цэнгэл ах түшигтэй тулгууртай ажлын туршлагатаай бас боловсролтой хүн. Миний санахын 1990 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн даргаас анх ажлын гараагаа эхлэж байсан ба түүнээс хойш

- 1992-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд зохион байгуулагч, Тамгын газрын гадаад харилцаа хариуцсан ажилтан, НИТХ-ын хуулийн зөвлөх,

- 1998-1999 онд МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллага - МАСЗХ-ны нийслэлийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны дарга,
2001-2003 онд МУГЕГ-ын Хяналтын шуурхай албаны дарга, Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтсийн Гаалийн улсын ахлах байцаагч

- 2006-2008 онд Замын-Үүд дэх гаалийн газрын дарга,

- 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга,

- 2012 оноос Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэдэг нь хэр баргийн аавын хүүгийн хийх ажил биш.  Тэр төрд түшигтэй түмэн олонд  хэрэгтэй ажлын туршлагатай үлгэр жишээ хүн гэдэг нь харагддаг. МАСЗХолбоог одоогийн намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх болон тухайн үеийн намын лидер гэх залуучуудтай Б.Цэнгэл ах нэгдэж зохион байгуулж байсан нь намын залуу боловсон хүчнийг бэлтгэхэд түүхэн гавъяа гүйцэтгэсэн гэж бидний үеийхэн үздэг.
Л.Амарсанаа даргатай ярилцаж суухад Б.Цэнгэл ахын аав Болд дарга гэж мундаг, шударга зарчимч, бас хөдөлмөрч олон түмэндээ хүндлэгдсэн, Дарханчуудад их нэр хүндтэй хүн байсан талаар дурсан ярьдаг юм.


Түүнчлэн Б.Цэнгэл ахыг Л.Амарсанаа дарга багаас нь мэдэхийн хувьд их төлөв түвшин мэдлэг боловсролтой аавынхаа олон сайн зан чанарыг өвлөж авсан ёстой л төрд хэрэгтэй залуу гэж ярьж байсныг зориуд дурдмаар санагдлаа.


Ер нь Дарханчууд бид өнгөрсөн 50 жилийн хугацаанд Дарханаараа бахархаж, Дарханых гэх нэг үзэл баримтлалтай болох цаг болсон гэж Б.Цэнгэл ахын ярьсаныг санадаг юм. Нээрээ бид хэдий болтол хөдөө, аймгийхан болж талцах вэ дээ Дарханд төрж Дарханаар овоглосон Дарханы хүүхдүүд чинь эрийн цээнд хүрч оюун ухаан тэгширч Дарханаа, цаашлаад улс үндэстнээ хөгжүүлэх бодлогыг тодорхойлж төр түшилцэх хат суусныг та бид хэдийнээ мэдэх болсон. Эрх чөлөөний хувьсгалыг Сайн ноён Намнансүрэн, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн нар ид залуу байхдаа, 1921 оны Ардын хувсгалыг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, С.Данзан гэх зэрэг залуучууд,1990 оны ардчилсан хувьсгалыг С.Зориг тэргүүтэй тухайн үеийн залуучууд хийснийг бид сайн мэднэ. Тэгвэл өнөөдөр Монголын төрийн шинэчлэлийг Б.Цэнгэл бидний үеийхэн хийж чадна гэдэгт уншигч авхай та итгэл төгс байж болно.


Журмын анд, нутгийн ах таньд ажлын амжилт хамгийн сайн сайхныг хүсье.


Ж.Сүхбаатар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.