Гал хамууд

2012/05/02
Share |
Гал хамууд

УГЖ Б.Батзаяа, Д.Сосорбарам, УГЗ Ч.Найдандорж. Энэ гурван эрхмийг танихгүй хүн Монголд байхгүй. Хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат Б.Батзаяа 1991 оны эхээр Хүүхэд залуучуудын театрт хамт ажиллаж байсан гавьяат И.Одончимэг, Б.Туяа, жүжигчин О.Энхтуул, Амгалан, гэрлийн техникч Хүрлээ, СТА Энхбаатар нарын хамт театраас өрх тусгаарлан Монголын хошин урлагийн театрыг анх байгуулсан түүхтэй. В.И.Ленин "Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино" гэж хэлсэн бол Б.Батзаяа "Бүх урлагийн дотроос хамгийн ардчилсан нь хошин урлаг мөн" хэмээн лоозогнож байлаа.

Ардчиллыг дэмжигч улаан фэнийн хувьд анхны ардчиллын хуралд оролцон "Уран бүтээлчид бид жад, сэлэм юм" хэмээн огшиж явсан тэрээр өөрийнх нь хэлснээр унахдаа хатуу ойчиж, нисэхдээ өндөрт гарч явсан сүйхээтэй эр. Ингэж Монголын хошин урлагийн түүхийг бичилцэж буй тэрээр УГЗ Ч.Найдандоржоос эхлээд олон хүнийг урлагт уруу татсан. Хар нялхдаа эцэг эхээсээ өнчрөн үлдсэн Найдаа найруулагчийн хүүхэд нас Мах комбинатын дэнжид өнгөрсөн гэдэг. Гавьяат Батзаяа ч тэнд бага насаа үдэн, толгой шийрний амтыг мэдэрсэн гэх юм билээ. Өдгөө ч тэр толгой шийр идэх дуртай, жигнүүрээс гарсан халуун буузан дээр ч цай хийж уудаг өвөрмөц дуршилтай хэвээрээ гэх.

Найдаа найруулагч нэг байрны "ах" Батзаяаг дагаж 4-р ангидаа урлагт анх хөл тавьсан аж. Гутлаа гялалзтал тосолчихсон ганган амьтан ирээдүйн найруулагчийнд орж ирээд  "Өсвөрийн залуу инээлгэн баясгагч алиа хошин шогчдын клуб байгуулж байгаа. Өвгөн партизаны яриа гэдэг жүжиг тавина. Чи явах уу" гэснээр урлагийн ертөнцөд хөл тавьсан хэмээн хожим нь Найдандорж гуай дурссан байдаг. Үхдэг гамингийн дүрд тоглож асан түүнийг өөрөөс нь өмнө Багшийн дээдийн кино драмын ангид орсон Заяа гавьяат "дасгалжуулж" УБДС-ийн кино драмын ангийн босгыг алхуулсан аж.

Заяа гавьяатаар замаа заалгасан Найдаа найруулагч оюутны байранд төрийн шагналт Д.Сосорбарамтай дөрвөн жил нэг өрөөнд амьдарсан юм билээ. Гавьяат Д.Сосорбарам ч жүжигчин, өгүүлэхүйн урлагийн шинэчлэгч, профессор, багш, менежер, дуучин, бизнесмэн, шүлэгч, ардчилсан хувьсгалын анхдагч гээд хийж үзээгүй, хийж чадахгүй юмгүй элдэвтэй эр. Багын яриа хөөрөө элбэгтэй шооч тэрээр "амнаасаа" болж алган боовны амт хүртэх нь олонтаа. Захирлынхаа өрөөнд хоёр цаг толгой дээрээ сандал өргөж зогсон “хүмүүжсэн”-ээр хаширсан гэдэг. Монголын урлагийн түүчээ болсон цөс ихт гурван эрийн хувь заяаны учигийн нэгээхэн хэсэг энэ буюу.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Соль закладкР° форум ЗакладкР¸ шишки в НаволокРµ купить Герыч Миасс купить Пекс Тара ÐžÑ‚ÐºÐ»ÑŽÑ‡Ð¸Ñ ‚ÑŒ защиту Ð¸Ð½Ð²ÐµÑ€Ñ‚Ð¾Ñ €Ð° на mpey Обход в купить Спайс Льгов Купить Метадон Уварово Купить закладкР¸ методон в Чудове Рецепт эфедрин на латыни купить МефедроР½ Вятские Поляны Купить соляной кристалР» купить АмфетамР¸Ð½ Макаров Купить Шишки в Топки Купить План Унеча ЗакладкР¸ методон в КраснопРµÑ€ÐµÐºÐ¾Ð¿ÑÐº е Купить закладкР¸ шишки ак47 в Истра-1 купить Мет ТихорецРº Купить Ганджа Галич Шишки в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾Ñ‚Ñ ƒÑ€ÑŒÐ¸Ð½ÑÐºÐµ Купить экстази в Ð“ÑƒÐ´ÐµÑ€Ð¼ÐµÑ  Что такое Тор браузер и как его установР¸Ñ‚ÑŒ на компьютРµÑ€ купить Гарисон Форд Рыльск купить Пятку ИвантееР²ÐºÐ° Смеси эфирных масел в одной волшебнР¾Ð¹ таблице АбдулинР¾ купить крек купить Бутик НефтекаР¼ÑÐº Купить россыпь в Ð—Ð°ÐºÐ°Ð¼ÐµÐ½Ñ ÐºÐµ Psilocybe в Марксе монталь розовый экстази в летуаль купить Афганка Эртиль Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вВерхняя Тура Купить mdma в Алагир ПравильР½Ñ‹Ð¹ полив марихуаР½Ñ‹ купить Бутик Новая Ляля купить Марки Ивдель ЦиклодоР» наркотиРº
IP:95.85.68.32  2018-06-24 03:57:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.