Есөн хуруу өндөр эр

2012/05/02
Share |
Хүмүүс: С Өлзийхүү | 
Есөн хуруу өндөр эр

Хамтлагийнхаа нэрийг “Шилдэг өнгө” болгон өөрчилсөн хошин урлагийн анхдагчдын нэг жүжигчин С.Өлзийхүү продакшныхаа дэд захирлын албыг хашдаг ч нярав, жолооч, зургийн дарга, найруулагч, хэвлэлийн төлөөлөгч гээд олон ажил нугалдаг хөдөлмөрч нэгэн. Шинэ залуусаар цус сэлбэсэн "Шилдэг өнгө"-ийнхөн тун удахгүй "Амьдрал өөрөө хичээл" жүжгийг үзэгчиддээ хүргэх гэнэ. Тус жүжгийн зохиолыг С.Өлзийхүүгийн нөхөр Хүсэлбаатар бичсэн аж. Гал морин жилтэй учраас улаан өнгийг дээдэлж ихэвчлэн энэ өнгийг сонгон гоёдог тэрээр Драмын театрт арав гаруй жил ажиллахдаа "Ромео Жульетта", "Хүслийн трамвай", "Буудлын авхай", "Өглөөний тэнгэрийн одод", "Хаан түүх", "Би эрчүүдийг хүснэ" зэрэг олон жүжгийг амилуулахад авьяасаа шавхсан.

Гэнэт цоорно гэгчээр сувилагчийн сургуулиас төрсөн шинэхэн боловсон хүчин олон арван сонгодог дүрийн эзэн байх юм гэж хэн саналаа. 1-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эмч нарт "чангалуулж", судсыг нь олохгүй сандарсан үедээ өвчтөнийхөө дэргэд ч хамаагүй уйлчихдаг бүсгүй нэг л өдөр найз нөхдийнхөө хамт СУИС-ийг зорьж амьдралаа өөрчилсөн гэдэг. Бас болоогүй, "Эргээд эрүүл мэндийн салбартаа очвол таарна" гэж зэмлүүлэх энүүхэнд.

Ямартаа ч урлаг түүний амьдралыг 180 хэмээр эргүүлж, амьдралынх нь ханьтай ч учруулсан гэх юм билээ. Драмын театрын жүжигчин байсан Хүсэлбаатар уран чадварын хичээл бүрт нь ирж, ирээдүйн ханиа балмагдуулдаг байсан гэдэг. Багш нь хүртэл хамт явахыг нь харчихаад "Есөн хуруу өндөр эртэй явж байхаар хичээлдээ анхаар" гэж сануулга өгч байсан гэдэг.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.