МУГЖ С.Жавхлан уйтай байна

2012/05/02
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
МУГЖ  С.Жавхлан уйтай байна

Улс төрд гунзгий орж, УИХ-д нэр дэншихээр бэлтгэлээ базаахын завсар уран бүтээлээ орхигдуулсангүй. "Намайг битгий ад үз" гэсэн өвөрмөц нэртэй шинэ дууны үг бичиж, өөрөө дуулахаар болж, цоо шинэхэн уран бүтээлээ гараасаа гаргасан. Шинэ дууг нь сонсохыг олон хүн тэсэн ядан хүлээж байгаа ч Жавхлан учир нь нэг хэсэгтээ хоолой нь зангираад дуулахтай манатай явна. Учир нь Самандын Жавхлангийн хуурай ах "Донж"-ийн Төгөлдөр өвчний улмаас нас барж, С.Жавхлан ахынхаа хойноос гашуудаж, эр хүний ховор нулимсаа урсгаж явна.

Үнэн үгтэй өвөрмөц сэтгэхүйтэй Тархины түгжээ мултлагч энэ эрхэм дуучин С.Жавхлангийн амьдрал сэтгэл, үзэл бодлын хувьд том нөлөө үзүүлсэн. Бие биенийхээ гэр орноор орж гарч, төрсөн ах дүүс шиг ойр байсан ах нь гэнэтхэн бурхан болсон нь Жавхланд хүнд цохилт бололгүй яах вэ.

Жавхлан ойр хавийнхандаа хаялгатай, хаяа сайтай, Хайдав багш Төгөлдөр ах, хөгжмийн зохиолч Магсаржав гэсэн дотныхоо хүмүүст мөнгө төгрөгөөр харамгүй тусалдаг гэдэг. Урд хөршид Төгөлдөр ах нь С.Жавхлангаас дахиж мөнгө авахаас санаа нь зовсон уу, дуучин Г.Эрдэнэтунгалаг руу утасдаж "Ахынх нь бие муу байна. Нутагтаа очъё доо. Миний дүү ахдаа онгоцны зардал шилжүүлээч" гэсэн мэдээлэл тарж, өр нимгэн С.Жавхлангийн өрийг улам өвтгөсөн сурагтай.

Эх сурвалж: СЭРҮҮЛЭГ СОНИН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
GG oo hoorhiidoo. jahvland hetsuu l bgaam bndaa.
IP:150.129.140.61  2015-03-03 12:03:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.