Хүрээ хүүхэн ажилсаг

2012/05/02
Share |
Хүмүүс: Даваа Бурмаа | 
Хүрээ хүүхэн ажилсаг

Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд... гэж ирээд донжтой нь аргагүй эвлэгхэн дуулсаар гарч ирсэн энэ дууч бүсгүйг өдгөө танихгүй хүн ховор. Хар багын ажилсаг хүүхэд байсан хэмээн өөрийгөө үе үехэн магтаад авдаг тэрээр "Хайрлахгүй байхын аргагүй" нэртэй дөрөв дэх цомгоо өлгийдөөд удаагүй байгаа. Нээрээ ч хийсэн уран бүтээлээрээ өөрийнхөө магтаалыг нотолсон дуучин Бурмааг үнэхээр дайчин хөдөлмөрч, адтай, амтай, ааштай  гэсэн бяцхан гуншин дагалдах нь бий. Гэлээ ч Увс нутгийн дууч удамтай бүсгүй маань угийн шулуухан зангаараа "Ажил хийсэн хүнд өө олон" гэдэг ардын үг байдаг ш дээ. Амтай ч ажилтай сэвгэр гэж манай нутгийнхан намайг магтдаг гэсэн шигээ шинэхэн уран бүтээл, шинэ хүн хоёроо өлгийдөн бүйвэйлэнхэн сууна.

Үеийн дуучдаас өөрийн донжтой, намбалаг дуу хоолой, сайхан царай, бие галбираараа толгой цохих түүнийг сайхан бүсгүй хэмээн шүүрс алдан харах эрчүүд өдгөө ч цөөнгүй. Харин сүүлийн үед ажил амьдрал, уран бүтээл гээд энэ олон ажлынхаа хажуугаар хүрээ стилээр багагүй занималдах болсон тэрээр "Хүрээ соёл, хүрээ гоёл" нэртэй шинэхэн номоо хэвлэлтэнд бэлдээд бас л завгүй байгаа гэнэ. Саяхан төрж хүүгээ бяцхан охин дүүтэй болгосон Ардын дууч Д.Бурмааг аргагүй л хөдөлмөрч бүсгүй юм даа гэж үнэлэх хүн олон байна. Шинэ номноосоо болоод Ардын дуучаасаа Хүрээ хүүхэн нэртэй болох дөхөж байгаа дуучин бүсгүй маань ирэх сараас шинэхэн уран бүтээлдээ орохоор болсон гэсэн шүү.

Эх сурвалж: СЭРҮҮЛЭГ СОНИН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
chocopie ujbBDw to get used when maybe a handbag and also preserve on vacation
IP:89.28.10.242  2018-12-21 00:21:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.