Э.Туулын ядуурлын эсрэг сан байгуулагджээ

2012/05/02
Share |
Хүмүүс:
Э.Туулын ядуурлын эсрэг сан байгуулагджээ

Хаа ч явсан өмссөн хувцас, биеэ авч явах байдлаараа олны анхаарлыг татах болсон Отгонбилэг агсаны бэр Э.Туул зүгээр нэг хувцасны гол баян айлын эхнэр биш бололтой. Парис Хилтонтой шоудаж паттиддаг хэмээн удаа дараа бичигдэж байсан энэхүү хатагтай дотроо жинхэнэ хүмүүнлэг бүсгүй бололтой.

Э.Туул нэн ядуу өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрийн судалгааны багтай хамтран гэр хорооллын айлуудаар явж ядууралтай хэрхэн яаж тэмцэх талаар судалгаа хийж “Э.Туулын ядуурлын эсрэг сан”-гаа байгуулсан байна. Судалгааны багтаа хүч нэмэхээр гадны туршлагатай баг авчирч байгаа сурагтай. Түүнээс гадна энэ жил хүмүүнлэгийн сангийнх нь гол ажил нь гэр хороололын ядуу айлуудын хүүхдүүд хүмүүжэх 5 цэцэрлэг барьж өгөн үйл ажиллагааг нь санхүүжүүлэх талаараа Facebook дээрээ бичсэн байна лээ. Хөрөнгөлөг мөнгөлөг нөхрүүдийнхөө нөмөр нөөлөгт чимээгүй амьдардаг эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болж байгаа түүнийг дагах, дэмжих бүсгүйчүүд олширсон бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.