Хүмүүс: Louise Veronica Ciccone Madonna | |
Өдгөө 50 нас гарсан дуучин бүсгүй Мадонна алдар хүндийнхээ оройд яваа дуучин. Түүний фенүд түүнийг үргэлж залуу, урч хүчтэй, чадалтай эмэгтэйгээр хүлээн авдаг Поп хатагтай Мадонна энэ сарын 31-нд Израилийн Рамат-Гана цэнгэлдэх хүрээлэнд дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлэхээр болсон. Тэрбээр энэ удаагийн аяллынхаа хүрээнд Берлин, Амстердам, Барселон, Истамбул, Филадельфи, Бостон, Монреал, Квебек-Сити, Нью-Йорк, Вашингтон, ЛосАнжелес зэрэг хотуудад 76 удаа тоглолт хийхээр төлөвлөжээ.
Дуучны тоглолтын тасалбар одоогоор 1.4 сая нь зарагдаад байгаа гэнэ. Түүнийг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэдэн зуун сурвалжлагч, уран бүтээлийн 350 хүнтэй баг, мөн охин Лурдес нь дагалдан явахаар болжээ. Мадонна “Хөгжим бол бүхэнд хүртээмжтэй гайхамшигтай урлаг юм. Мадонна сүүлийн 20 жил очоогүй Мексик, Австрали болон Өмнөд Америкийн зарим оронд тоглох бодолтой байгаа гэнэ.
С.Анир