Шакира: Би хоёр л хүнтэй маш дотно байдаг

2012/05/03
Share |
Хүмүүс: Mebarak Shakira  | 
Шакира: Би хоёр л хүнтэй маш дотно байдаг

Эмэгтэй хүн 30 гараад ирэхээрээ урьдын адил залуу сайхан байгаагаа мэдэрдэг ч удахгүй биеийн галбираараа бус сэтгэлийн галбираараа амьдарч эхлэх цаг ирснийг ойлгодог гэдэг. Харин 34 настай Шакира энэхүү насны зааг хязгаар гээчийг үл мэдрэн, урьдын адил цоглог өөдрөг дайчин бүсгүй хэвээрээ явна. Найз залуу нь ч гэсэн түүнээс арав дүү хөлбөмбөгч эр байдаг билээ.Шакира шүтэн бишрэгчидтэйгээ шууд ярилцлага хийснийг хүргэе.

- Сайн дуучин, жүжигчин болохын тулд хүн хамгийн түрүүнд ямар чадвартай байх хэрэгтэй гэж та боддог вэ?
- Авьяас хамгийн гол зүйл. Жишээлж хэлбэл авьяас бол хөлөг онгоц юм. Тэхүү хөлөг онгоцыг зорьсон газарт хүргэх сайн ахмад хэрэгтэй. Энэ ахмад гэдэг нь хүний ухаан, хөдөлмөр. Гэхдээ бас ахмад далайн хүчтэй шуурганы эсрэг ганцаараа зогсож, давж гарч чадахгүй. Түүнд усан цэргүүд хэрэгтэй болно. Энэ усан цэргүүд нь эцэг эх, ах дүү, найз нөхөд юмуу даа.

- Шаардлага өндөртэй үзэгчдийн өмнө гарахдаа та юунаас эмээдэг вэ?
- Өөлөх дуртай, шаардлага өндөртэй үзэгчдийн өмнө гарахдаа хамгийн гол нь дуучин хүн айж эмээх л ёсгүй. Хэрвээ айвал чи тэдэнд ялагдлаа, өөрийгөө харуулж чадсангүй л гэсэн үг.

- Таны дуунд би дуртай. Гэхдээ та яаж ийм их амжилт олж чадсан юм бэ?
- Их баярлалаа. Чам шиг хүмүүс намайг дэмжиж, дууг минь сонсдог болохоор л би амжилт олсон гэж боддог.

- Та ямар дуу сонсдог вэ? дуучдаас хэн илүү таалагддаг вэ?
- Миний “сул тал” бол сонгодог рок. Тухайлбал, Police Beatles The Cure байна. Харин одоо бол Radiohead dklky Blur-ийг их сонсох болсон.

- Та их энгийн хүн юм. Яаж тийм алдар нэртэй, хөрөнгө мөнгөтэй байж ийм энгийн байж чаддаг юм бэ?
- Би хоёр хүнтэй маш ойр дотно байдаг. Энэ бол миний эцэг эх юм. Тэд бол миний онгоцыг хаашаа нисэхийг зааж байдаг луужингууд гэсэн үг. Тэд миний сэтгэлийн хямралыг арилгаж, урам өгч, үргэлж хаашаа явах, яаж тэмцэх ёстойг минь сургаж байдаг.

- Та алдар нэртэй болчихоод, хүссэн оргилдоо гарчихаад юу мэдэрч байна вэ?
- Би багаасаа л дуучин хүний амьдралын талаар тодорхой төсөөлөлтэй байсан. Бүр багаасаа л олны өмнө үргэлж гардаг хүн болно гэдгээ зөнгөөрөө мэддэг байлаа. Гэхдээ надад биелээгүй мөрөөдөл, даваагүй айдас бас үлдсэн. Айдсаа давж яг л жоом шиг дэвслэх хэрэгтэй. Гэхдээ ойрд жоом дэвслээгүй удаж дээ.

- Шакира хэмээх дэлхийд зартай дуучин байх ямархуу байдаг бол?
- Энэ бол зөвхөн надад тавьж болох хэрнээ хариулахад тун хэцүү асуулт юм. Би өдөр бүр толины өмнө зогсоод энэ асуултыг өөртөө тавьдаг. Гэхдээ үнэн зөв хариултыг бүрэн олж чадаагүй л яваа.

- Та анх хэрхэн хөгжмийн ертөнцөд хөл тавьсан юм бэ?
- Би эхэндээ араб бүжиг их хийдэг байлаа. Дөрвөн настайдаа л араб бүжиг хийж олны өмнө анх гарсан юм. Энэ бүжиг л намайг өдгөө байгаа энэ ертөнц рүү нэвтэрч орох эхний тасалбар болсон. Найман настайдаа анхны дуугаа бичиж, 10 настайдаа өөрөө дуулж чадна гэдгээ мэдсэн. Ингээд 13-тайдаа анхны цомгоо бичүүлж, одоо та бүхэнтэй тэр талаараа яриад л сууж байна даа.

- Хойд насандаа та хэн болохыг хүсэх вэ?
- Би өөр амьдрал, хойд нас байдаг гэдэгт итгэдэггүй. Тиймээс энэ орчлонгийн амьдрал мөнх гэж бодохыг хүсдэг.

- "Donde Estan los Ladrones"-ийн түүхийн ярьж өгөөч?
- Би чемоданаа алга болгочихсон юм. Хулгайлчихсан ч байж магадгүй. Тэр чемоданд миний шинэ цомогтоо бэлдэж байсан олон дуу байлаа. Ингээд би удтал бодсны эцэст чемоданыг минь хулгайлсан хүмүүсээс гадна хорвоогоор дүүрэн хулгайч би гэсэн бодолд хүрсэн. Тэгээд л бүгд хулгайч гэсэн юм.

- Та амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?
- Би далайн эрэг дээр очих дуртай. Бас шарсан өндгийг тал бүрээс нь зурах хообийтой.

- Та эх орныхоо тулгамдсан асуудлын тухай дуулах боломжтой гэж боддог уу?
- Миний бичиж, дуулж буй бүхэн эх оронд маань энэ дэлхий дээр болж байгаа. Саявтархан би Колумбын тухай хэд хэдэн дуу бичсэн. Мөдхөн түүнийгээ олны хүртээл болгоно оо.

- Колумб саяхныг хүртэл хар тамхины наймаагаараа л зартай байлаа. Харин одоо та Колумбыг зартай болголоо. Нэр алдар танд хэрхэн нөлөөлсөн бэ?
- Би нэр алдартай болоод харьцангуй удаж байна. Нэг хэсэг нэр алдрынхаа сайхныг мэдрэхийг их хүсдэг байж. Энэ бол залуу сайхан бүсгүй бие галбираараа нэг хэсэг гайхуулаад хэдэн жилийн дараа таргалж, хөгширч эхэлдэгтэй адил зүйл. Миний хувьд нэр алдар дайсан биш анд нөхөр минь.

- Та хайр сэтгэлийнхээ төлөө тайзаа орхиж чадах уу?
- Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл гэдэг дээ.

- Шоу тоглолтынхоо өмнө та өвөрмөц содон үйлдэл хийдэг үү?
- Залбираад, шоу тоглолтоо хэрхэн болохыг төсөөлөх гэж оролддог.

- Өөрийгөө гурван үгээр тодорхойлно уу?
- Олон талтай, замбараагүй, олон нийтээс хэт хамааралтай.

- Хорин жилийн дараа та хаана хэрхэн амьдарч байх бол?
- Хайртай хүмүүстэйгээ хаа нэгтээ жаргалтай инээмсэглээд сууж байх болов уу.

- Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай та юу бодож явдаг вэ?
- Хамгийн гол нь эмэгтэйчүүд бууж өгдөггүй л байх хэрэгтэй. Гэхдээ би тэгш эрхийн төлөө тэмцэгч биш харин тэгш эрхийн тухай дуулагч. Би хүмүүст хайртай.

Орчуулсан Р.Гэгээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Книга пабло эскобарР° Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ ÑÑ‚Ð¸Ð¼ÑƒÐ»Ð¸Ñ €ÑƒÑŽÑ‰Ð¸Ðµ Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚Ñ‹ Заклад pw ЗакладкР¸ соль кристалР» москва ТаблеткР¸ амфетамР¸Ð½ MDMA в Ð¢Ð°Ñ€ÐºÐ¾Ð²Ð¸Ñ ‡Ðµ-сале Купить Гарик ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ € Energy shop Ñ‡ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹ Как купить наркотиРº соль трип репорт экстази роллс ройс Lemon skunk отзывы Купить лсд марку Соль закладкР¸ тверь Лампы подсветРºÐ¸ для LCD мониторР¾Ð² Купить закладкР¸ метадон в ЛебедянР¸ Ð¿Ð¾ÑÐ¾Ð±Ð½Ð¸Ñ ‡ÐµÑÑ‚во в Ð¿Ñ€Ð¸Ð¾Ð±Ñ€ÐµÑ ‚ении амфетамР¸Ð½Ð° Ð¿Ñ€Ð¸Ð³Ð¾Ð²Ð¾Ñ € Купить закладкР¸ методон в Ð¯ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ кокаина группа Ð‘ÐµÐ·Ð»Ð¸Ð¼Ð¸Ñ ‚ные тарифы на Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ ЗакладкР¸ в тюмени Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ДегтярсРºÐµ роман с кокаиноР¼ содержаР½Ð¸Ðµ Ð¤ÐµÐ½Ð¸Ð»Ð½Ð¸Ñ ‚ропропа н Купить закладкР¸ MDMA в Майском Как варить Ð´ÐµÐ·Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ „ин Email быстрая регистрР°Ñ†Ð¸Ñ N метилэфРµÐ´Ñ€Ð¾Ð½ размеры ÐšÐ¾Ð½Ñ‚Ð¸Ð½ÑƒÑ  мст отзывы ПировалРµÑ€Ð¾Ð½ википедР¸Ñ
IP:193.93.192.184  2018-03-18 06:48:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.