Төрийн соёрхолт Д.Болд эх оронч уу

2012/05/04
Share |
Хүмүүс: Д Болд | 
Төрийн соёрхолт Д.Болд эх оронч уу

Монголчууд байгаль дэлхийтэйгээ амин шүтэлцээтэй, эх орныхоо сөөм газрын төлөө халуун амь бүлээн цусаа хайрлахгүй тэмцдэг, газар шорооныхоо төлөө алтан амиа өргөсөн баатарлаг олон эх орончидтой. Эдгээр баатруудаараа Монголчууд бахархаж байдаг. "Миний Монголын газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг" гэсэн үгнээс Монголчууд газар шороондоо хичнээн харам болох нь мэдэгдэнэ. Дайчин хилчин эрсэд зориулсан хөшөө дурсгал олон. Харин нэг л хүн эх орноо манаж хилчдийг доромжилж зүрхэлсэн нь Төрийн соёрхолт дуучин Болд.

Тэрээр "Нулимснаас харамласан хайр" дууныхаа клипэнд өөрөө эр цэрэгт татагдаж, эх орныхоо торгон хилийг манаж байхдаа, Хятад хүүхэнд дурлаж, Хятад хүүхэнтэйгээ хил даван зугаацаж, Хятад хүүхний хийсэн мантууг идэж байгаагаар гарч муухан хилчний дүр бүтээсэн нь үе үеийн хилчдийг доромжилсон хэрэг болсон гэж ахмад дайчид шүүмжилдэг. Тиймээс Төрийн соёрхол хүртсэн Д.Болд цаашид элдэв клип хийхдээ энэ тухай анхааралдаа аваасай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.