Хүмүүс: Баянмөнх Гантогтох | Агваансамдан Сүхбат | |
"Жижиг" хэмээх тодотголоор Монгол бөхөд орж ирмэгцээ л уран хурц барилдаанаараа тодрон гарч ирж, олны хайр хүндлэлээр хүрээлүүлсэн А.Сүхбат аваргад Их хуралд суудалтай хоёр том намын лидерүүд талтай ханддаг нь нууц биш. Угаасаа ч хүчтэй лидер байхын тулд намын харьяалалаас гадна хүчтэй баг, фракцыг бүрдүүлэх гэж улайрдаг нь өнөөгийн улс төрчдийн өнгө төрх юм. Тиймээс ч элдэв улс төр хийж, хар цагаан пи-ар хөөцөлдөлгүй, мөнгө хөрөнгө цацалгүй олны дэмжлэг аван ялалт байгуулах боломжтой нэгнийг ангуучлан, эгнээндээ оруулах гэж шахдаг бичигдээгүй хууль үйлчилж байна. Ийм хүмүүсийн нэгд бөхчүүд зүй ёсоор ордог.
Д.Сумьябазар аварга, А.Сүхбат аварга, Б.Гантогтох гарьд нарыг улс төрд орох нь, сонгуульд нэр дэвших нь гэсэн таамаг яриа хөвөрдөг нь ч худал цуу үг биш юм. Кёкүшюзан Д.Батбаярыг АН-ын нэр бүхий улс төрчдийн дэмжлэгээр улс төрийг сонгон хөл тавьж байсан бол Б.Бат-Эрдэнэ аварга мөн л МАН-ын нөлөө бүхий улс төрчдийн фракцид багтаж, улс төрийн амьдралд орсон түүхтэй. Харин А.Сүхбат аваргын хувьд өдийг хүртэл аль нэг намын харьяалалд багтаж ороогүй байгаа бөгөөд, сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байгаа юм билээ. Гэхдээ түүний хувьд улс төрийг огтхон ч сонирхоогүй гэвэл алдас болох биз. МАН-ын зарим лидерүүдтэй ах дүүгийн харилцаатай байж, хувь хүнийхээ зүгээс алдаа оноогоо тэгшитгэдэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Сонгууль ойртож буй энэ өдрүүдэд А.Сүхбат аварга аль намд орох, нэр дэвших эсэхээ шийдээгүй байгаа ч 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Сант Марал сангийн дэргэдэх судалгааны төвийн Төв аймагт хийсэн судалгааны дүнгээр тус аймагт дээгүүр үзүүлэлттэй гарсан нь нэгийг өгүүлж байгаа юм. Мөн Увсад нэр хүнд нь унаад байгаа лидерүүдийн дэргэд Б.Г антогтох гарьд илүүрхсэн судалгаа гарч АН-ынхан ч нэлээн их найдвар тавьж байгаа гэсэн.
Аварга А.Сүхбат хэдийгээр "Би улс төрд орох, сонгуульд нэр дэвших саналыг хүлээж аваагүй. "Олимп" сургуулиа улам өргөжүүлэн 2016, 2020 оны олимпид өрсөлдөх ирээдүйн тамирчдыг одооноос бэлдэж, суурь тавьж байна" гэж хэвлэлд ярьсан боловч бодит байдал дээр "Аймаг орон нутгийн маань иргэд нэрээ дэвшүүлээч, дэмжье" гэсэн хэмээгээд явж байхыг үгүй гэх газаргүй болж таарлаа. Угаасаа ч асуудалд гэнэтийн шийдвэр, сэтгэл хөдлөлөөр ханддаг хүний нэг гэгдцэг билээ.
Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал сонин