Жүжигчин Г.Алтаншагай эхнэрээ менежер болгожээ

2012/05/05
Share |
Хүмүүс:
Жүжигчин Г.Алтаншагай эхнэрээ менежер болгожээ

Үндэсний драмын эрдмийн театраас сайн дураараа өргөдлөө өгч гарсан манай ирээдүйтэй хэмээн үнэлэгддэг жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нар өнгөрсөн жил мөнгө олох бизнес хийх зорилгоор “Мөрөөдлийн театр” нэртэй хошин драмын продакшн байгуулсан билээ.

Өнгөрсөн жил “Миний нууц хүү” нэртэй жүжиг тайзнаа амилуулж багагүй амжилт олсондоо урамшин энэ жилийн хавар “Ээжийн дайсан” уран сайхны кино, “Хайртай бол эргэж хараарай” драмын жүжиг тавьж “Тусгаар тогтнолын ордон”-д нээлтээ хийгээд байна.

Тус театрын захирал, жүжигчин Г.Алтаншагай продакшныхаа цэвэрлэгчээс нь эхлээд захирлыг хүртэл бүх л ажлыг хийгээд ядаргаа тусан эмнэлэгт хэвтсэн тул тэрбээр санхүү, мөнгөний ажлаа, хэвлэл мэдээллийн сурталчилгаагаа хамтран амьдарч байгаа TV-5-ийн хөтлөгч Насаадаа хариуцуулаад байгаа ажээ. Ингээд тэрбээр хүнд дарамттай хоёр ажлаа орхиод зөвхөн уран бүтээлдээ анхаарч, шинэ бүтээлээ танилцуулах ажилдаа ороод байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.