Андууд хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Р.Хатанбаатар: Лхагвасүрэн маань дөрвөн жилийн өмнө л аав дээрэ ирээд явсан, түүнээс хойш хүүгээ хүлээгээд л сууж байна

2012/05/05
Share |
Хүмүүс: Х Лхагвасүрэн | 

"Андууд" хамтлагиин ахлагч, Ард түмний гавъяат дуучин, нөхөрсөг элэглэгч, хөгжмийн зохиолч, "Харанга"-ын Лхагвасүрэнгийн аав гээд дурдаад ирвэл уншигч та хэн гэж хүний тухай ярьж байгааг мэдэх буй за. Р.Хатанбаатар гуайн уран бүтээл хошин урлагийн суурийг анх тавьсан "Андууд" хамтлагтай салшгүй холбоотой. Арав гаруй жил ханилсан хань нь гудамжинд өмссөн хувцастай нь хөөн гаргаж, ядарч зүдэрч явахдаа учирсан орос бүсгүйтэйгээ тэр өнөөдөр сайхан амьдарч байна. Гэвч "Үхэхэд үр харам" гэгчээр хүүхдүүдээ нэг л өдөр ороод ирэх болов уу хэмээн хаалга ширтэж суудгаа нүдэндээ нулимстай, хоолойгоо зангируулан байж ярьж суусан юм. Тэрээр гурван удаа харвалт өгч, хүнд өвдөж байсан ч гэсэн сайн ханийн халамж, хайраар өнөөдөр эрүүл саруул болжээ.



- Сайн байна уу? Таны бие тэнхээ сайн биз дээ. Уран бүтээлч хүнээс хамгийн түрүүнд уран бүтээлийн сонин сайхныг сонсох нь зүйтэй юм болов уу?
- Ахынх нь бие гайгүй ээ. Хааяа, хааяа даралт жаахан ихсэх юм. Аргагүй дээ насных биз. Би чинь гурван удаа харвасан ш дээ. Гэхдээ одоо гайгүй. Ханийхаа ачаар л явж байна. Гэртээ зүгээр суугаад байж чадахгүй юм. Хориод дууны хөгжим бичлээ. Ханьдаа зориулж "Буянаар учирсан амраг" гэж дуу бичсэн. Тэр дууг маань дуучин Батсүх дуулах гэж бэлтгэж байна. "Сургуульдаа", "Хяргас нуур" гэх мэт олон дууны хөгжим бичлээ. Болж өгвөл энэ хорин дуугаа олонд хургэчих санаатай л байна. Би ямар зарж мөнгө олж чадах биш. Үр хүүхдүүддээ л үлдээх гэсэн юм. Ухаантай хүүхдүүд бол баярлах байлгүй дээ.

- Мэдээж тэтгэврийн мөнгөөр цомог гаргах хэцүү байх. Хүмүүс дэмжиж туслав уу?
- Төрсөн, гарсан нь дэмжих байтугай мартсан байхад сайн хүмүүс бас байх юм аа. Миний хэдэн дууг Чулуунбат өөрийнхөө дуу бичлэгийн студи дээр бараг үнэгүй шахуу бичиж өгч байгаа.

- Нэгэнт энэ биеэ урлагт зориулсан бол эцсээ хүртэл явдаг нь урлагийнхны зан бололтой. "Танай "Андууд" хамтлагийнхан хаагуур байна. Хааяа энэ тэндхийн арга хэмжээн дээр харагддаг байсан ч сүүлийн үед харагдахаа болжээ?
- Олон жил хамтран уран бүтээл хийж байсан манай хамтлагийн гишүүн Ч.Баатар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн шүү дээ. Түүнээс хойш хамтлагт маань хөгжмийн зохиолч Д.Ганбаатар нэмэгдэж орсон. Одоо Энхтүвшин, Ганбаатар бид нар янз бүрийн урлаг соёлын арга хэмжээнд дуу хуураа өргөж байгаа. Би Монголын нэрт дуучин Түмэндэмбэрэл, Хайдав, Оросоо, Зангад, Мөнхөө,    Тунгалаг, Янжинлхам нарын 18 дуучны 32 дууг элэглэн дуулсан. Түүнээс найм нь эмэгтэй хоолойгоор дуулсан байдаг юм. Тэр үед "Хатанбаатар ахаа дуу хулгай хийхээ болиорой" гэж зарим нь хэлдэг, зарим нь би ч "Хатанбаатар ах шиг дуулж чадаагүй дээ" гэдэг л байсан. Харин Ч.Баатар маань Латиф, Дугарсанжаа нарын нэрт жүжигчдийн дуу хоолойг дуурайж үзэгчдэд кино шиг сонирхолтойгоор үзүүлдэг байлаа. Уул нь бүгдээрээ нийлж байгаад "Андууд" хамтлаг ингэж гоё тоглож байсан юм гэдгийг үзүүлмээр байна. Энхтүвшин маань хааяа манайд ирдэг юм. Өөрөөсөө залуу эхнэртэй болсон. Бор дарсаа хүртээд л яваад байх юм.

- Та хэр бор дарс хүртэж байна даа?
- Ах нь ууж чадахаа больсон шүү дээ. Саяхан гэрийнхээ хүнтэй эмнэлэгт хэвтээд гарлаа. Ходоод өвдөөд архи бүү хэл өөх, тостой хоол идэж чадахгүй байгаа.

- Урлагт олон жил зүтгэснийг тань үнэлж Монголын ард түмэн танд "Ард түмний гавьяат" цол өгсөн. Одоо төр засгаас гавьяатыг нь өгөх болоогүй юм байх даа?
- Төр засаг намайг "Алтан гадас" одонгоор шагнасан. 2008 онд Ард түмний гавьяат болсон. Ах нь Монголд анх хошин элэглэлийн суурийг тавьсандаа одоо хүртэл баярлаж явдаг. "Ард түмний гавьяат" цол маань дагалдаж өгдөг шагнал, урамшуулал байдаггүй. Уг нь Ард түмний гавьяат хэдхэн л хүн бий. Энэ хуруу дарам цөөхөн хүмүүстээ гавьяатуудад өгдөг урамшуулалтай болгочихвол зүгээр юмсан. Одоо 60, 70 гарсан хүмүүс чинь хичнээн ч жил амьд явах вэ дээ. Манай хөгшин Одгэрэл, Саранцэцэг нарт хэлсэн "Энэ талаар хөөцөлдөж байгаа ч бүтэхгүй л байна" гэсэн байна лээ.

- Та монголд анх хошин элэглэлийг дэлгэрүүлсэн хүн. Сүүлийн үед элэглэгч олон болж байгаа. Тэд нар таниас зөвлөгөө авч байна уу?
- Монголд хошин элэглэлийн төрөл хурдацтай хөгжиж байна. Энэ авьяаслаг залуус намайг их хүндэлж явдагт нь талархдаг. Тэднийг би энэ сайхан урлагийг авч явж чадах хүмүүс гэж ихэд найдаж явдаг юм. Монголчууд маань сүүлийн үед элэглэлд их дуртай болсон. Бас утга учрыг нь ойлгож чаддаг болж. Зарим залуус надаас ирж зөвлөгөө авдаг. "Энэ хүнийг дуурайвал яах бол" гээд асууж байдаг юм. Хүмүүст гэгээн инээд бэлэглэн, сэтгэл санааг нь ариусгаж байдаг хошин элэглэлийн урлаг цаашид улам сайхан хөгжинө гэдэгт итгэж явдаг шүү.

- Урлагийн хүн сайн хань, сайн ар талтай байх нь хамгийн чухал. Таныг хэдэн ч удаа амьдрал зохиосныг мэдэх юм. Харин явж, явж сайн хүнтэй таарсан байна шүү?
- Урлагийн буянд болж л байна. 1990-ээд оны дундуур их зовсон доо. Гурван удаа цус харвасан. Ингэж ядарч зүдэрч явахдаа би насны эцэст их сайн ханьтай учирсан. Миний ханийг Галя буюу Долгорлхам гэдэг есөн сартайдаа монгол айлд өргөгдсөн орос хүн. Бид хоёр нас чацуу. Бид амьдраад 12 жил болж байна. Энэ хүн болон үр хүүхдүүд нь намайг өдий зэрэгтэй сайхан авч явж байгаад нь үргэлж баярладаг. Би өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг юм. Эхнэрийн маань хүүхдүүд намайг хүндэлж хайрлаж, дандаа тусалж дэмждэг.

Би одоо тэтгэврийн хэдэн төгрөгөө аваад энэ хэдтэйгээ сайхан л амьдарч байна. Гэртээ зүгээр сууж чадахгүй болохоор боломж гарвал уран бүтээл хийгээд сэтгэл тэнэгэр явж байна. Манай xүн Өвөрхангайн театрт дуучин байсан, их сайхан дуулна. Радиогийн алтан фондод манай хуний дуунууд байдаг юм. Надтай нийлсэн хойно Ганбаатар бид хэдийг дагаад дуулаад явдаг байлаа. "Дэнжийн ногоо", "Монгол морь" гээд л хүнд, хүнд дуунууд дуулна. Баатар, Долгорлхам бид хэд Батсүмбэрийн асрамжийн газар очиж тоглолт хийгээд дуулсан чинь, тэндхийн хөгшчүүл "Орос xүн байж монгол дууг яасан гоё дуулдаг юм" гэж байсан.

- Та энэ ханьтайгаа нийлэхээсээ өмнө их л ядарч явж дээ?
- Өө ах нь ядарч явсан. Авгай маань намайг хаяад xүн дагаад явчихсан. Би жүжигчин Баатарцогтын хамт кино үйлдвэрийн дэргэд зуны байшин хөлсөлж амьдарч байсан. Нэг өрөө байрыг минь өмнөх авгай маань хүнд түрээслүүлчихээд яваад өгсөн байсан л даа.

- Лхагваа ахыг багш хүүхэнтэй ханилсан гээд байсан. Энэ үнэн үү?
- Үнэн, үнэн. Манай эхнэрийн танил хүний охинтой суусан гэсэн. Тэр хүүхэн нь 48 дугаар сургуулийн англи хэлний багш, өөрөөс нь арав насаар дүү юм гэсэн. Энэтхэг хүүхнээ хөтлөөд "Энэ миний хань" гээд ороод ирж байсан шигээ энэ хүүхнээ дагуулаад ороод ирдэггүй л юм байх даа гэж хүлээгээд л сууж байна.

- Хүү тань хар тамхины хэргээр хоригдож, Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдангуутаа Эрдэнэтэд хүн дайрч, баахан хэл аманд орооцолдож байсан?
- Тэр үед хий дэмий санаа зовохоос өөр зүйл хийж чадахгүй л сууж байсан. Хүүгээ тэр муухай газраас гаргах юмсан гэж эцэг хүний хувиар үргэлж л санаа зовж, боддог байлаа. Тэгсэн харин нэг л өдөр гэнэтхэн суллагдлаа гэж сонсоод үнэхээр их баярласан. Гэхдээ хүү маань гарч ирээд бид хэдтэй уулзаагүй л дээ. Манай хөгшний Японд байдаг хүүхэд энд ирчихээд Лхагвасүрэнтэй гудамжинд таарсан байсан. Хөгшин бид хоёр циркийн тэнд амьдарч байгаад өөр тийшээ нүүчихсэн юм л даа. Лхагваа маань намайг тэнд амьдардагыг л мэдэх учраас бид хоёрыг өөр газар байгааг хэлсэн байсан. Харин Лхагваа тэрийг нь ер тоохгүй яваад өгсөн гэсэн. Тэгээд охин маань "Танай Лхагвасүрэн яасан хачин юм бэ. Аавыгаа ер тоохгүй явах юм. Их гомдлоо шүү" гэж байсан. Яахав дээ, намайг энд хүүгээ гараад ирлээ гэж баярлаж суугааг тэр хүүхэд мэдэх учраас тэгсэн байх л даа.

- Та хоёр утсаар холбогдож байгаа юу? Та утасыг нь мэдэх үү?
- Би уг нь Лхагваагийн утас руу залгадаг, ерөөсөө утсаа авахгүй юм. Заримдаа өөр хүн аваад "Дугаараа зарчихсан" гэдэг. Хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө манайд хоёр дүүтэйгээ хамт ирсэн. Манайх баярын ширээ засаад хүүхдүүдээ их сайхан угтсан. Аав дээрээ цагаан сараар ирж золгож байна гээд л явсан даа. Хүү минь амьдралд алдаж онох үед нь сэтгэл эмтэрч суудаг юм.

- Уучлаарай, Дашцэрэн гуай та хоёр дундаа үр хүүхэдтэй хүмүүс байж ядаж утсаар ч холбогддоггүй хэрэг үү?
- Бид хоёр чинь хүүхдүүдээ бага байхад их олон жилийн өмнө салсан шүү дээ. Дашцэрэнгийн утас надад байхгүй. Утсаар ярих нь байтугай тааралдалгүй олон жил болж. Тэгээд ч бид хоёрт уулзах нүүр байхгүй. Гэхдээ л хүүхдүүдээ овоглосон нэртэй эцэг нь гэдгийг хэн ч юу ч үгүйсгэж чадахгүй. Залуу зандан насанд аль болохгүй, бүтэхгүй явахыг тэр гэхэв. Ахад нь алдсан ч юм бий. Оносон ч юм бий. Хүний залуу нас гэдэг хаврын cap шиг богинохон хэрнээ алдаа оноогоор дүүрэн байдаг. Тэр үед ойлгогдохгүй, ойлголцохгүй асуудлууд болж байсан зүйлүүдийг насны нар хэвийж яваа өндөрлөгөөс эргээд харахад хэтэрхий энгийн маш ойлгомжтой, өөр байдлаар ч шийдэж болох, маш олон гарц харагдаад байдаг юм билээ.

Хүүхдүүд минь бүгд насанд хүрч амьдралын аар саарыг ойлгох бяр сууж 40 нас хүрцгээлээ. Амьдрал ахуй толгойлж амьдрал гэдэг гашуундаа ямар гашуун амттайдаа ямар амттай болохыг мэдэрцгээсэн улс. Өвгөн намайг ойлговол тэр биз. Үгүй бол тэр биз. Би хүүхдүүдээсээ их олон удаа уучлалт гуйсан. Ээж аав хоёрын нь амьдрал яагаад болж бүтээгүй талаар зөндөө учирласан. Одоо чадахгүй ээ. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй болохоор хүссэн хүсээгүй тэд надаар овоглож, би тэднийг миний хүүхдүүд намайг ойлгож үр хүүхдүүдээ үнэрлүүлж өвөө болгоно гэж найдсаар л байх болно.

- Таныг хүүгээ зургаан настай байхад нь хаяад явсан гэж ярьдаг юм билээ?
- Анх Лхагвасүрэн маань сонин хэвлэлд "Манай аав намайг зургаан настайд, дүү нарыг бүp бага байхад хаяад явсан" гэж ярьсан байсан л даа. Харин сүүлд үнэнийг ойлгосон. Нэг удаа хоёр дүүтэйгээ ирчихээд дэргэд нь "Би анх аавын буруу юм гэж боддог байсан. Аавын буруу биш юм байна лээ" гэж хэлээд намайг үнсэж байсан. Тэгэхэд би бугуйн дахь цагаа тайлж отгон хүүдээ өгөөд үнсээд явуулж байсан. Ах нь боддог юм. Над дээр байнга ирэх нь юу юм. Ядаж хүүхдүүд минь цагаан сараар ирээд золгодог байгаасай гэж.

- Та одоо Лхагваа ахын дүү нартай холбоотой байгаа юу? Таныг эргэж тойрох юм уу?
- Хоёр дүү нь байгаа. Лхагвадорж маань зураач, Лхагваням маань инженер. Миний хүүхдүүд шүү дээ. Бид ч тэгээд санасны зоргоор холбоотой байж чадахгүй юм даа. Уг нь дээр нэг Лхагвадоржтойгоо таарсан л даа. Тэгсэн "Таны бие гайгүй юу. Ахыг эргэх гээд хоол унд өгөх гээд явж байна" гэж байсан. Тэрнээс хойш яриагүй, уулзаа ч үгүй. Тэдний утасны дугаар ч надад надад байхгүй. Над дээр хэн нь ч ирээгүй л байна даа. Тийм болохоор ах нь ч нэг их ярья гэхгүй юм. Гурван хүүгийн нэгэн ухаан муутай байж болно. Нөгөө хоёр нь намайг эргэж, тойрдог ч үгүй. Хааяа тэдэндээ гомдох юм.

- Та анхны эхнэрээсээ салаад нэлээд удаж байж хоёр дахь амьдралаа зохиосон уу?
- Тиймээ. Миний гурван хүүхдийн ээж намайг нэг л өдөр дуудах байх гээд хэдэн жил хүлээсэн боловч санасанаар минь болоогүй. Тэгээд л би аргагүйн эрхэнд Эрдэнэ гэж бүсгүйтэй ханилаад бас гурван хүүхэдтэй болсон Хоёр хүү, нэг охинтой. Гэвч хэдэн жилийн дараа бас л таарч тохирохгүй болоод салсан юм. Хүний амьдрал гэдэг их ээдрээтэй, хатуу юм байна.

- Лхагвасүрэн ахыг онгод тэнгэрээ буулгаж аваагүйгээс болж бүтэл муутай яваад байсан гэх юм билээ. Бөө болсныг нь сонссон биз дээ. Танайхны удам сударт тийм хүмүүс байдаг уу?
- Манай талд нэг их тийм үзэж хардаг мэддэг улс байгаагүй. Манай аав гандан ч орж ном уншуулж үзээгүй хүн байсан. Харин Лхагваагийн ээж нь Завханы хүн юм. Өвөө нь харин хүчтэй, мундаг хүн байсан гэж яригдаж байдаг. Тэгэхээр ээжийнх нь талын удмын юм хүүд маань байж болно биз дээ. Харин бөө энэ тэр болно гэдгийг нь би мэдэхгүй байна. Өнгөрсөн зун Завхан аймагт Сурмаагийнхаа том хүүг дагуулж очоод бөөлж нэг хонь сэтэрлэж, хадаг уяад тавьсан гэсэн. Ийм л зүйл дам сонсон ш дээ.

- Лхагваа ах багадаа ямар хүүхэд байсан бэ. Мэдээж урлагийн хүн болоход аавын нөлөө байсан биз?
- Миний урлагийн авьяас хүүд минь өвлөгдсөн байх. Нэг удаа ээж нь "Энэ хүү чинь сахилгагүйтээд болохгүй байна" гээд над дээр дагуулж ирсэн. Би тэгээд Улаан Хуарангийн Цэргийн ангийн хөгжимд өөрөө аваачиж оруулж байсан юм. Урлагт хөл тавьсан замнал нь тэндээс эхэлсэн. Лхагвааг дагуулж очоод Чулуунбат, Энхманлай хоёрт "За манай хүүхэд ирлээ. Дуулна шүү" гэж захиж хэлж байсан. Манай Лхагваа чинь надаар овоглодог. Харин хоёр бага хүү маань ээжээрээ овоглодог юм. Би чинь хүүхдүүдээ зүгээр хаячихсан хүн биш шүү дээ.

Дуурайхын хувьд бол за ер нь аавыгаа л дуурайсан байх. Алиа хошин шог яриа нь хүртэл намайг дуурайсан юм билээ. Би чинь гэнэт дүрсхийтэл уурлаад, хүн эргэж харахын хооронд л зүгээр болчихдог xүн. Айлын том хүүхэд болохоор эцгийнхээ генийг дуурайсан байх.

- Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Л.Цэдэвсүрэн
Эх сурвалж: "Тэргүүн" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
LestEi levitra stories levitra on line generic levitra fakelevitra natural buy levitra professional buy cheap generic levitra onlinebest price for generic cialis cialis generique fr cialis tabletcialis safe dosage daily cialis without a prescription buy cialis online fast deliverycialis uk suppliers cialis impotencia cialis vs viagara
IP:31.184.238.235  2015-05-08 13:36:09
CharlesTar wh0cd151670 buy elocon avana seroquel generic for metformin stromectol
IP:46.161.9.51  2017-06-20 20:37:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.