Хүмүүс: Jackson Micheal | |
Алдарт дуучин, попын хаан Майкп Жексоны зураг, бүжиг, хөдөлгөөн одоо ч эрэлттэй хэвээр байгаа юм. Харин энэ эрэлтийг мэдэрсэн бизнесийнхэн бүтээгдэхүүнийхээ сурталчилгаа эсвэл брэндийнхээ нүүр царай болгосоор байгаа юм. Сүүлийн жишээгээр Pepsi брэнд бүтээгдэхүүнийхээ шинэ савны маркетингийн бодлогыг Майкл Жексонд тулгуурлажээ.
Тэд бүтээгдэхүүнийхээ шинбэ саванд бүжиглэж буй попын хааны "дүрс"-ийг буулгасан байна. Ийм савлагаа бүхий пепси ундаа энэ бямба гаригаас худалдаанд гарч эхлэх бөгөөд Хятадаас эхлээд АНУ, Европ, Ази, Өмнөд Америкийн орнуудад хүргэгдэх гэнэ. Түүнчлэн Pepsi "Michael Jackson Estate””-тэй хамтран Майклын "Bad" аялан тоглолтын 25 жилийг ойн арга хэмжээг зохион байгуулах аж.
Үүнээс өмнө дуучин Кэти Перри, реппэр Никки Минаж нар мөн Pepsi брэндийн сурталчилгаанд нэгдсэн.