Хүмүүс: Нямтайшир Номтойбаяр | |
Дорнод аймгийг өөрийн вант улс хэмээн эндүүрээд удаж буй Н.Номтойбаяр дахин "шанаадуулжээ". Мөнгө л байвал бусад нь "ok" хэмээн эндүүрч сагсуурдаг түүнийг саяхны нэгэн хурал дээр нутгийн ахмад тун чиг халуухан байдалд оруулсан гэнэ. Эерэг гэсэн бүхнийг өөртөө нааж PR-дахыг нь удтал сонсож суусан нэгэн настан “Чиний мөнгөтэй яахав ээ хүү минь. Хийе гэсэн сэтгэлтэй бол сайн байна. Гэхдээ бид хийсний чинь дараа л сонгоно шүү” хэмээн шулуухан хэлж, хүмүүс ч түүнийг нь дэмжин алга нижигнүүлсэн гэнэ лээ. Нутаг усаа гэсэн буурлууд өнгө мөнгө хууртахгүй шүү дээ.
А.Мөнх