Мисс Ч.Содтуяа ”Ялагдашгүй” кинонд тогложээ

2012/05/07
Share |
Хүмүүс: Содтуяа | 
Мисс Ч.Содтуяа ”Ялагдашгүй” кинонд тогложээ

Сүүлийн үед Монголд тэс хөндлөнгийн хүнийг кинонд тоглуулах моод дэлгэрээ юү дээ гэж хардмаар. Телевизийн нэвтрүүлэгч, улстөрчид, тамирчид хүртэл болсон болоогүй киноны жижиг ч болтугай дүр авчихсан явах юм. Моделиуд кино урлагт бүр ч хүч түрж, топ Д.Пүрэвсүрэн, Э.Одгэрэл нараас эхлээд урт жим хөвөрнө. Тэгвэл Монгол Улсыг төлөөлж “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөж байсан мисс Ч.Содтуяа МҮОНТ-ын олон ангит кинонд тогложээ.

Ален Арманы бичиж, найруулж, өөрөө дүрд нь тоглосон энэхүү кинонд мисс Ч.Содтуяагаас гадна СГЗ, найруулагч Жигжидсүрэн, УДЭТ-ын жүжигчин Б.Тамир болон залуу жүжигчид оролцон тогложээ. Мисс Ч.Содтуяа аальгүй, бас тэрүүхэндээ муу санаатай бүсгүйн дүрийг тун ч чадмаг гаргасан аж. “Ялагдашгүй” нэртэй олон ангит кино нь энэ сарын 9-нөөс МҮОНТ-ээр гарч эхлэх юм билээ.

Г.Хүслэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.