Д.Батаа эхнэртээ хууртагдав

2012/05/07
Share |
Хүмүүс:
Д.Батаа эхнэртээ хууртагдав

Жүжигчин Д.Батааг алиа зантай гэдгийг нь уран бүтээлч нөхөд нь хэлдэг юм билээ гэнэ. Саяхан тэрбээр нэгэн киноны зураг авалтад хөдөө явж байхдаа гэр бүлийнхээ хүн рүү утсаар залгаж “Сайн байна уу. Манайх байдагтаа хэвээрэй юү. Сонин сайхан юу байна” хэмээн ярьсан гэнэ. Гэтэл алиа занг нь аль хэдний мэдэх эхнэр нь “Та утас андуурсан байна. Дугаараа зөв цуглуул” гээд уурласан байртай хэлээд тасалчихаж. Гэтэл Д.Батаа дугаарыг нь үнэхээр андуурсан эсэхээ утаснаасаа шалгаж, эхнэрийгээ цаашлуулах гэсэн биш өөрөө эвгүй байдалд оржээ. Сүүлд тэрбээр хэлэхдээ “Олон хоног гэртээ хариагүй болохоор эхнэрийнхээ ч дугаарыг мартчихсан юм байх гэж бодсон. шүү” гэв. Түүнийг найзууд нь хүн цаашлуулахдаа сайн гэдэг бол эхнэр нь бүр илүү бололтой.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.