ЕТГ-ын дарга Д.Баттулга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзлаа

2012/05/07
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
ЕТГ-ын дарга Д.Баттулга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чиглэл болгосны дагуу, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн шүүхээс зөвшөөрөл авч, урьдчилан хорих 461-р  ангид хоригдож байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж ярилцлаа.

ЕТГ-ын дарга Д.Баттулга Н.Энхбаярт эрүүл мэнддээ хортой алхам хийхгүй байхыг зөвлөж, өөрийнх нь ба ар гэрийнх нь зүгээс тавьж буй санал хүсэлтүүдэд хуулийн байгууллагууд хуулийн дагуу хүндэтгэлтэй хандахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

ШШБЕГ-ын дарга М.Ганхүү болон хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа прокурор нар ЕТГ-ын даргын  хамт очсон байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.