Женнифер Лопез дахин хүүхэдтэй болохыг хүсдэг

2012/05/08
Share |
Хүмүүс: Lopez Jennifer  | 
Женнифер Лопез дахин хүүхэдтэй болохыг хүсдэг

Залуухан амрагтайгаа хөтлөлцөн гүйх болсон дуучин Женнифер Лопез дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэнэ. Дуучин Марк Антонитой гэрлэж, ихэр хүүхэд төрүүлсэн Женнифер Лопезоос дахин хүүхэдтэй болох уу гэсэн “People” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад “Хүүхэд хамгийн сайхан бэлэг шүү дээ” гэжээ. Ихрүүдийн ээж, халуухан бүсгүйд хүүхэдтэй болохыг хүсч буй шалтгаан бий бололтой.

Өдгөө 42 настай Женнифер Лопез дуучин нөхрөөсөө салсны дараа 18 насаар дүү бүжигчин залуутай учир ургуулж эхэлсэн нь сайн муу хэл ам дагуулах болсон юм. Гэвч нас бол зөвхөн тоо гэдгийг батлан харуулсан үзэсгэлэнт бүсгүй хэл амыг ажирахгүйгээр ажил амьдралаа гайхалтай зохицуулсаар явна. Тэрбээр дуучин Марк Антонигоос салсан ч ихрүүдээ хамтдаа өсгөхийн зэрэгцээ Латин Америкийн "Q Viva" шоунд хамтран ажиллаж байгаа аж. Ихрүүдээ гараасаа хөтлөн явах үедээ хамгийн жаргалтай хүн болдог Женнифер Лопез элэг бүтэн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.