”Аавуудаа гэртээ эрт хариарай” аяныг өрнүүлж байна

2012/05/08
Share |
Хүмүүс:
”Аавуудаа гэртээ эрт хариарай” аяныг өрнүүлж байна

Ийм нэртэй аяныг http://emegteichuud.mn/ сайтын хамт олноос зарлажээ. Тэд энэ уриалгаараа ажил амьдралын их ачаанд дарагддаг ч гэсэн аавуудыг алиа бяцхан үр чинь амраг хайрт чинь цаг үргэлж хайрлаж, хүлээж байдгийг мартаж болохгүй шүү гэдгийг хэлэхийг хүсчээ. Нээрээ аав та үүнийг уншиж байна жаахан ч гэсэн эргэцүүлээд үзээрэй. Азжаргал айл бүхэнд бий. Нэгнээ хүндэлдэг хосуудын харцанд, аавыгаа догдлон хүлээж суугаа нялх гэнэн үрийн инээдэнд, харж чадвал хаана ч байдаг азжаргал бидний сэтгэл зүрхэнд байдаг. Гэхдээ тэр азжаргалыг гэр бүл, үр хүүхэдтэй элэг бүтэн амьдралаар л төсөөлдөг шүү дээ. Аавуудаа эрт хариарай гэснээрээ тэд цаг зав багатай ажлаа хойш тавь, халамж хайр тань багадлаа гэж тэд гомдлоогүй юм шүү.

Харин аав гэдэг эрхэм нэр алдрыг танд бэлэглэсэн тэр л бяцхан үрсдээ зориулах цагаасаа битгий хагаслаарай. Үр хүүхдүүд чинь өсөж торних тусам аав гэдэг эрхэм хүнээс үлгэр дууриалал авч, аав шигээ мундаг хүн болно, аав шигээ хүнтэй сууна гээд л таны өөрөө олж хараагүй, тэр нандин чанаруудыг чинь дуурайн, хэн ч хайрлахгүй хайраар таныг хайрлах болно гэдгйг л хэлэх гэсэн хэрэг. Тэр хайрыг улам гүн гүнзгий болгох цаг мөчүүдийг гэр бүлтэйгээ алдалгүй өнгөрүүлээрэй. Охиноо хүүгээ сургуульд нь, цэцэрлэгт нь хүргэж өгч, авч амждаггүй бол та заавал зав гаргаарай. Аавдаа хөтлүүлэн алхаж яваа хүүхэд бардамнал бахархлаар дүүрэн байдаг юм. Магадгүй таны хүүхэд том болсон байсан ч гэсэн та зав гарган түүнтэй ойрд ярилцаагүй сэдвээрээ үзэл бодлоо хуваалцаарай, таны зөвөлгөө хэзээд үнэ цэнэтэй шүү. Гэр гийгүүлсэн гэргийтэйгээ, сэтгэл баясгасан үрстэйгээ, урин цагийн намуун үдэш хамтдаа хотын гудамжаар салхилан алхаарай. Орон гэрт тань, хайртай үрд чинь, дутагдаад байгаа орон зайг хэн ч юугаар ч нөхөж чадахгүй ээ. Аавуудаа гэртээ эрт хариарай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.