Гудамжны камерт талархъя

2012/05/09
Share |
Хүмүүс:
Гудамжны камерт талархъя

Улаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гардаг гэхэд хилсдэхгүй. Учир нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй жолооны курсын бэлтгэж буй дүрмээ ч сайн мэддэггүй, цэл ногооноороо жолооч олон байхын зэрэгцээ, цээжиндээ “диско”-той зарим нөхдүүд ч байна. Хамгийн гол нь эдгээр нөхдүүд аль нэг зам дээр осол гаргачихаад зугтдаг муу зуршилтай. Харин сүүлийн үед осол гаргасан жолоочийг илрүүлдэг нэг буянтай төхөөрөмжтэй болоод байна. Энэ нь уулзвар дээр байрлуулсан камер. Манай улс 2010 онд Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй болсноор гэрэл дохиогоо удирдаж, замын хөдөлгөөн, уулзваруудыг хянаж чаддаг болоод байгаа. Одоогоор 26 уулзварт 46 камер суурилуулаад байгаа гэнэ билээ. Ямартай ч хотын төвөөр архи ханхлуулчихаад жишим ч үгүй хүн дайрч байгаа этгээдүүдийг олоод л байгаа юм.

Хэрвээ энэ камерыг суурилуулаагүй бол 25 дугаар эмийн сангийн гарцан дээр болсон ослыг тэр хавиар явж байсан хүмүүс мэдэхээс биш улс даяараа мэдэхгүй байсан биз ээ. Азаар тэнд камер суурилуулсан учир машины өнгө зүс, марк, улсын дугаар, тэр ч бүү хэл хөрч амжаагүй хүүгийн цогцсыг өшигчих согтуу авгай, гэмт этгээдийг хүртэл илрүүлж чадсан. Мөн одоогоос хоёр сарын өмнө албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн биед халдаж, зодож танхайрсан Улсын харцага Г.Намсрайжавыг ч илрүүлээд авсан. Би бөх гэсэн биедээ баймгүй аархуу зантай зарим хүмүүсийг камерийн буянаар номхруулах бололтой. Улсын харцага Г.Намсрайжав согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шаардлага тавьсан замын цагдааг хашлага давуулан унагаж, боож унагах гэж оролдсоноос цагдаагийн алба хаагч хүнд гэмтсэн. Үүнийхээ горыг амсч, Улсын харцага Г.Намсрайжав ял сонсох дээрээ тулаад байгаа.

Үүнд нь талархаад баршгүй. Тэгээд ч нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэн давхиж байгааг ч илрүүлэх идтэй. Энэ ажлыг Замын цагдаагийн газрынхан эхлүүлэхдээ Солонгосоос туршлага судалсан гэнэ билээ. Тэнд бол манай нийслэл шиг сая гаруйхан хүн амтай, 300 мянгахан машинтай биш шүү дээ. Тэгсэн хэрнээ замын хөдөлгөөнийг зайгүй удирддаг гэж байгаа. Учир нь Солонгост гэрэл дохио нь камертайгаа хосолчихсон хөдөлгөөний зохион байгуулалтыг хийдэг бөгөөд камер нь тухайн уулзварт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөний ачааллыг мэдэрч хараад, гэрэл дохиог удирддаг прагроммдаа нөлөөлж, тэр прагромм нь гэрэл дохиогоо удирдаад ажиллуулчихдаг гэнэ билээ. Бас болоогүй манайд цаг тутамд гардаг би ногооноор орсон, чи буруу орсон гэдэг маргааныг тэнд камерийн хяналттай л бол хоёр машин мөргөлдөх үеийн цаг минут, секундын дараалал, гэрэл дохионы дараалалтайгаа хамт гардаг. Тэгэхээр хэн буруутайг нь хялбархан тогтоодог гэсэн үг.

Мөн машин хулгайд алдагдсан үед удирдлагын төвийн толгой компьютертээ тухайн машины улсын дугаарыг оруулчихаад харж байхад нь яг тэр зарлагдсан дугаартай авто машин ороод ирэхэд сигнал өгөөд удирдлагын төв рүүгээ мэдээлчихдэг ийм л ид шидтэй гэнэ билээ. Тэгэхээр ийм маягаар хянаад эхэлвэл манайх шиг газарт бол зам тээврийн осол хэрэг, дүрэм зөрчих байдал ор сураггүй болох биз ээ. Үүнээс гадна бичиг баримтаа шалгуулдаггүй, дүрэм зөрчдөг, хэл амаар доромжилдог танхай нөхдүүдийг камераараа баримтжуулаад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэнд хүргэмээр байгаа юм. Замын цагдаагийн энгэрийн камерт бичигдсэн иймэрхүү бичлэг олон байдаг юм билээ. Магадгүй та ч байх юм билүү. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж, зан аашаа засахыг замын цагдаа биш гудамжны камер танд хэлээд байна шүү дээ, хүмүүс минь.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun ÐœÑƒÑÐºÐ°Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ орех и кефир Metadon Abay sat?p alad? Купить методон в КостромРµ Речица купить Героин Купить закладкР¸ героин в Южно-сух
IP:5.189.206.241  2018-06-05 19:37:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.