Жүжигчин Урнаа хүүтэй болохыг хүсч байна

2012/05/09
Share |
Хүмүүс: Уранчимэг | 
Жүжигчин Урнаа хүүтэй болохыг хүсч байна

Эгч дүү гурван Урнаагийн ууган нь болох жүжигчин У.Уранчимэг уран бүтээлийн хувьд амжилттай яваа ч хувийн амьдралдаа цаг зарцуулж чадахгүй байгаадаа сүүлийн үед бухимдах болжээ. Урлаг гэдэг хатуу шалгууртай, хүнээс ямар золиос шаарддаг учраас хайртай ганц охиноо  дүүтэй болгож, нөхөртөө голомт залгах хүүг нь төрүүлж өгч амжихгүй яваадаа ийнхүү сэтгэл дундуур явдаг болсон гэнэ. Урлагт хөл тавьсан цагаасаа УДЭТ-аар овоглосон тэрбээр сүүлийн үед хүүхэдтэй болох талаар бодож эхэлсэн бөгөөд харамсалтай нь "хувьсгалын тохироо" бүрдэхгүй байгаа бололтой. Энэ тухайгаа гавъяат маань хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Энгийн нэг эмэгтэй байсан бол би дуртай цагтаа жирэмслээд хүүхэд төрүүлэх байсан. Гэтэл урлагийн хүн дээрээс нь жүжигчин учраас дуртай үедээ театраа орхиод хувийн амьдралаа хөөгөөд явах эрхгүй нь харамсалтай” гэжээ.

Х.Өнөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.