Аугаа эх орны дайны ялалтын баярын өдөр

2012/05/09
Share |
Хүмүүс:

1945 оны тавдугаар сарын  9.  Энэ өдөр Дэлхийн 2-р дайныг эцэс болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн аугаа эх орны дайны ялалтын баярын өдөр.

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ.

Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан юм. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.



Ялалтын билэгдэл далбааг Берлинээс Москва хүргэх даалгаврыг Зөвлөлт холбоот улсын баатар, хурандаа генерал Берзарин хүлээн авчээ.



Германы нутгаас, чухамдаа гурав дахь Рейхээс эхлэлтэй фашизм зүүн Европыг гишгэлсэн дэлхийн хоёрдугаар дайны салшгүй хэсэг нь аугаа их Эх орны дайн байсан билээ.



1941 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс 1945 оны тавдугаар сарын 9-нийг хүртэл 1418 хоног үргэлжилсэн дайн энхийг эрхэмлэгч шударга түмний ялалтаар төгссөн. Гэвч дөрвөн жил үргэлжилсэн дайны жилүүдэд зөвлөлтийн 26.6  сая хүн амь насаа алдсан нь дэлхийн хоёрдугаар дайны нийт хохирлын 40 хувь болдог байна.



Үүнээс гадна фашистууд Оросын хэдэн зуун хот, 70 мянган тосгон, сууринг сүйрүүлэн устгаж 32 мянган үйлдвэрийн газар, 65 мянган км төмөр зам, 98 мянган хамтрал, 1876 САА-г сүйтгэсэн гэсэн тоо баримт байдаг.



Өнөөдөр ОХУ даяар төдийгүй  Европт ч ялалтын  баярыг, фашистуудаас чөлөөлөгдсөний баярыг өргөнөөр тэмдэглэв.



Москва хотноо ялалтын баярын гол арга хэмжээ нь Улаан талбай дахь цэргийн сүрт жагсаал юм. Бусад томоохон хотуудад ч ялалтын баярын жагсаал болдог.



1945 оны тавдугаар сарын-8 ны өдөр Төв Европын  цагаар дайн дуусч  Берлиний захад  Гитлерийн Герман үг дуугүйгээр бууж өгсөн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тиймээс ч Төв Европын орнуудад 8-ны өдөр дайн дууссан учир гол арга хэмжээ нэг  хоногийн өмнө болдог Парис хотод Елисейн тал дахь Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. 



Их Британид тавдугаар сарын 8-ны өдрийг баярын өдөр болгон тэмдэглэдэггүй ч ахмад дайчид болоод цэргүүд энэ өдрийг өргөнөөр тэмдэглэдэг.

Германд ч харгис энэ дайнд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэдэг. Тавдугаар сарын 8-ны өдрийг тус улсад хүндэтгэл эмгэнэлийн өдөр болгон тэмдэглэж, чөлөөлөгч дайчид, баатруудын хөшөөнд цэцэг өргөдөг билээ.

Д.Эрдэнэтуяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.