Хүний эрхийн хуульч гэх олиграхуудыг хамгаалагч Лорд Питер Голдсмит гэгч хэн бэ

2012/05/10
Share |
Хүмүүс:
Хүний эрхийн хуульч гэх олиграхуудыг хамгаалагч Лорд Питер Голдсмит гэгч хэн бэ

Их британи умард ирландын нэгдсэн вант улсын ерөнхий прокурор асан Петер Голдсмит. Эдүгээ Debevoise & Plimpton хэмээх америкийн өмөгөөллийн товчооны европ дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Эхнэр 4 хүүхэдтэй.

Питер Голдсмит нь 1950 оны 1 сарын 5нд Ливерпуль хотод төрсөн. Калдерстоны сургууль, Кембрижийн их сургууль, Лондонгийн их сургуулийн коллежид боловсрол эзэмшсэн. Хууль эрх зүйн салбарт ажиллаж байгаад 1995 онд британийн өмгөөлөгчдийн холбооны тэргүүн, тус улсын ерөнхий прокуоррын алба хашиж байсан. 

Дэлхий нийтэд зартай луйварчин олигархи болох Борис Березовский, дарангуйлагч Александр Лукашенко нартай Питер Голдсмит хэмээх ноёнтоны нэр холбогддог. Үүгээр ч зогсохгүй Садуын араб,  Их британи улсын хооронд явагдсан олон тэрбум долларын хууль бус зэвсгийн наймааг цээжээрээ хамгаалж олон улсын терроризмд дэмжлэг үзүүлснээрээ дэлхийд зартай.

2006 оны 12 дугаар сард их британид аль ямама хэмээх нэртэй авилгалын хэрэг шуугиан тарьсан. 6 тэрбум фунт стерлингийн зэвсэгийг саудын арабд зарахдаа английн эрх баригчид 20 сая паундыг нь хувьдаа зувчуулсан хэрэг юм. Хойд хөршийнхөө их өрийг тэглэж байгаа нэрийдлээр хувьдаа 50 сая дорллар завшсан манай улсын жишээтэй ижилхэн гэсэн үг. Ноён Голдсмитын нэр энэ том шуугианд голлох байр суурь эзэлдэг. Мөнгө төгрөг идэж шамшигдуулсан энэ хэргийг замхруулах, хэрэгсэхгүй болгох, цайруулах тал дээр их чармайлт гаргасан нь их британи умард ирландын түүхэнд хараар бичигдэн үлджээ.

Аль ямама хэмээх шуугиан намжиж дуусаагүй байтал ноён Голдсмит дахин нэг томоохон хэл аманд өртлөө. Ерөнхий прокурорын албан тушаалаа урвуулан ашиглаж эрүүгийн ямар ч шийтгэлийг мөнгөн дүнгээр дүйцүүлэх санаачилага гарган гүйцэлдүүлэхийг мэрийжээ. Олон мянган жилийн түүхтэй шударга ёс тогтоох явцыг зоосны нүхээр харах гэснийг нь английн ард түмэн илт дургуйцэн зогсоосон байдаг.

Мөн тэр жилдээ буюу 2007 онд ерөнхий прокурортон гуай бусдын эхнэрийг ор хөнжилдөө чирсэн нь мэдэгдэж бас нэг дуулианд холбогдсон. Хэд хэдэн хөдлөшгүй баримт хэвлэл мэдээллээр цацагдсаны дараа Кимм Холлис хэмээх өмгөөлөгчийн эхнэртэй холбогдсоноо ноён Голдсмит өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тун удалгүй ерөнхий прокурорын суудлаасаа огцорсон.

Ноён Голдсмит огцорсоноосоо хойш америкийн нэгэн өмгөөллийн товчооны төлөөлөгч болж ямарваа нэг айж ичих зүйлгүйгээр мөнгө хөөх ажилдаа ханцуй шамлан орсон байдаг. Түүний өнгөрсөн түүх эх орон шударга ёс гэхээсээ илүү мөнгө хөрөнгө хэмээх зүйлтэй нягт холбогдсон. Үүнээсээ болоод нэр төр албан тушаал эрх мэдлээ алдсан. Шуналаас өөр алдах зүйлгүй болсон ноён Голдсмит өмгөөлөлдөө эргэн ирсэнээр чөтгөртэй ч хамтран ажиллахаас татгалзаагүй байдаг.

Чеченийн алан хядагчдыг санхүүжүүлсэн, сэтгүүлч Влад Листевыг хөнөөсөн зэрэг хэрэгт сэжиглэгддэг оросын олигархи Борис Березовскийн өмгөөлөгчөөр ажиллах болсон. 2006 онд төрийн эргэлт хийж эх орноо хүчирхийлэлд уриалж байсан хүний зарц болсон хэрэг. 2008 оны 2 дугаар сарын 12нд гүржийн тэрбумтан Бадри Патаркацишвили хорвоогийн мөнх бусыг үзүүлж түүний өв хөрөнгөний төлөөх дайн дэгджээ. Талийгаачийн эхнэр хүүхэд, ах дүүс нь гэрээс ёсоор өвлөх ёстой байсан. Березовский өөрийн гар хөл болсон Голдсмтээр энэ их  хөрөнгийг булаах гэж оролдсон. Маргаан өнөөг хүртэл үргэлжилж байгаа.

Лукашенко Александр. 1994 оноос хойш тасралтгүй 18 жил Беларусь улсын хэмжээлшгүй эрхт ерөнхийлөгчийн ажлыг хийж байгаа хүн. 21 дүгээр зууны дарангуйлагчийг хүний эрх дээдэлдэг улс орнууд хилээ давуулахгүй гэдгээ аль эрт зарласан. Хүний эрхийн өмгөөлөгч гэх Петер Голдсмит өмгөөлөл нэрийн доор Лукашенко хэмээх дарангуйлагчийн эрх ашгийг төлөө бас ажилладаг. Англи болон АНУын эрх баригчдаас Лукашенко эзнийх нь эсрэг заралсан хориг арга хэмжээг цуцлахыг хэд хэдэн удаа хүсэлт гаргаад байгаа юм.

Намбарын Энхбаяр. 2005-аас 2009 оны хооронд Монгол улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа улсаас их хэмээний мөнгө хөрөнгө завшсан хэрэгт шалгагдаж байгаа. 2012 оны 5 дугар сарын 7нд ноён Петер Голдсмит монголд анх удаа хөл тавьлаа. Түүний зорилго бол одоогийн байдлаар 7 тэрбумын хөрөнгө шамшигдуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа монголын экс ерөнхийлөгчийг өмгөөлөх. Хөлсийг нь төлж монголд урьсан нөхдүүд нь түүнийг олон улсын хуульч, европын холбооны хүний эрхийн хорооны тэргүүн, олон улсын хүний эрхийн хуульч хэмээн цоллож байх юм. Мөнгө л өгч байвал ертөнцийн аль ч мухарт ямар ч хулгайч дээрэмчин дарангуйлагчийг ирж өмгөөлдөг гэж харин тайлбарлсангүй. Ноён Голдсмит ч мөнгөнөөс илүү хүний эрхийг хамгаалдаг юм шиг царай гаргаж байгаад хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Энхбаяр гэдэг хүний мөнгийг нь авсан тул хийсэн хэргийх нь тухай нэг ч зүйл мэдэхгүй мөртлөө монгол улс хүний эрхийг уландаа гишгэж байна гэж хэлчихээд маргааш нь нисээд явсан. Гэмт хэрэг үйлдээд шоронд хоригдож байгаа бусад монголчуудын тухай нэг ч үг дугарсангүй. Тэдэн дунд монголын экс ерөнхийлөгч шиг олон зуун мянган долларын хөлсийг ноён Голдсмитэд төлөх чадвартай хүн нэг ч байхгүй юм.         

Б.Долоонжин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.