Хүмүүс: Obama Barack | |
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Гей хосууд гэрлэх эрхтэй байх ёстой” хэмээн ижил хүйстнүүдийн асуудлыг хөндлөө. Энэ үгээрээ тэрбээр гей гэрлэлтийг дэмжсэн Америкийн анхны ерөнхийлөгч болж байна.
Түүний өрсөлдөгч Бүгд Найрамдах намын Митт Ромни гей хосуудын гэрлэлтийн эсрэг саналтай байгаагаа Обамагийн энэ мэдэгдлийн хариуд мэдэгджээ. Өнгөрөгч өдрүүдэд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Биден, засгийн газрын гишүүн Арне Дункан нар гей хосуудын гэрлэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.
Мягмар гаригт явуулсан олон нийтийн санал асуулгаар Америкчуудын 50% нь дэмжсэн саналтай гарсан бол эсрэг саналтай хүмүүсийн тоо өнгөрөгч оноос бага зэрэг багассан буюу 48%-тай гарсан байна.