Б.Борхүү: Амархүү маань Монгол бүсгүйтэй гэрлэнэ гэдэг

2012/05/10
Share |
Хүмүүс: Борхүү Амархүү | 
Б.Борхүү: Амархүү маань Монгол бүсгүйтэй гэрлэнэ гэдэг

"Дуучин Б.Амархүү Монгол, Орос, Буриад улсыг дамнасан нижгэр хурим хийнэ" гэсэн мэдээлэл Монголын хэд хэдэн сайтад тавигджээ. Энэ талаар Б.Амархүүгээс тодруулахыг хүссэн ч одоогоор Монголд байхгүй учир түүний аав Б.Борхүүтэй утсаар холбогдлоо.

- Амархүү Ольга гэдэг орос бүсгүйтэй гэрлэх гэж байгаа тухай манай сайтуудад мэдээлжээ. Энэ үнэн үү?
- Хүүе, тэр ёстой худлаа шүү. Хаа наас, ямар учраас ийм худал зүйл цацаад байгааг мэдэх гүй байна. Ольга бол Оросын “Ассорти” хамтлагийн гоцлол дуучин. “Народный артист” уралдаанд амжилттай оролцож, нэрд гарсан дуучин Тимаковын эхнэр шүү дээ. “Ассорти” болон Амархүү нэг компанид харьяалагддаг уран бүтээлчид байхгүй юу.

- Тэгвэл ташаа мэдээлэл байх нь. Амархүү одоо найз бүсгүйтэй юү?
- Одоогоор найз бүсгүй байхгүй. Гэр бүл болох дээрээ тулбал монгол бүсгүйг л сонгоно. Өөрөө “Би монгол хүн учраас монгол эмэгтэйтэй гэрлэнэ” гэдэг. Би ч гэсэн ганц хүү маань Монголоосоо ханиа сонгоосой гэж хүсдэг. Монгол, орос, буриад олон үндэстний бүсгүйн сэтгэлд уяатай байдаг дуу чин Б.Амархүү харийн эмэгтэйг сонгосон гэдэг нь ямартай ч худлаа юм байна. Олны танил хүмүүс олон удаа “гэрлэж, салдаг” ээлжит сенсааци гэдгийг аав нь батлан хэллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.