Анжелина Жоли жин нэмэх гэж тогооч урьжээ

2012/05/10
Share |
Хүмүүс: Pitt Brad |  Jolie Angelina | 
Анжелина Жоли жин нэмэх гэж тогооч урьжээ

Хуримынхаа өмнө ихэнх сүйт бүсгүйчүүд жин хасах тухай боддог бол Анжелина Жоли ядаж л таван кг жин нэмэх хүсэлтэй байгаа гэнэ. Брэд Питт болон Анжелина Жоли нар энэ зун хуримаа хийхээр төлөвлөсөн бөгөөд хуримын бэлтгэл ажилдаа хэдийнэ анхаарч эхэлсэн гэнэ. Харин сүйт бүсгүй даашинзаа захиалахын өмнө жин нэмэхгүй бол ирсэн зочдод гоё харагдахгүй хэмээн санаа зовох болжээ. Брэд Питт ч мөн санал нэгтэй байгаа бөгөөд тэд хоолны нэвтрүүлэг болон номоороо нэрд гарсан тогооч Жейми Оливерийг  гэртээ урьсан байна. Жейми Оливер нь амттай хэрнээ эрүүл хооллолтын талаар туршлагатай тогооч юм.

Жейми Оливер сүүлийн үед Брэд Питтийн гэрт очиж, илчлэг ихтэй эрүүл хоол хийх талаар Жолид зааж байгаа гэнэ. Хүүхдүүд нь тогоочийг гэрт нь ирэхэд их дуртай байдаг гэж Брэд Питтийн гэр бүлийн нэг найз нь хэлсэн гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.